Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Голд осолдсон байж болзошгүй хүүг хайж байна

Сэлэнгэ голын эрэг дээр тоглож байгаад усанд осолдсон байж болзошгүй 4 настай хүүг Онцгой байдлынхан хайж байна. Булганаймгийн Сэлэнгэ сумын Таримал багийн 1 дүгээр гудамжинд оршин су

Голд осолдсон байж болзошгүй хүүг хайж байна
Сэлэнгэ голын эрэг дээр тоглож байгаад усанд осолдсон байж болзошгүй 4 настай хүүг Онцгой байдлынхан хайж байна. Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал багийн 1 дүгээр гудамжинд оршин суудаг 4 настай, эрэгтэй Э өчигдөр буюу 03.22-ны өдрийн 17:00 цагийн орчим Сэлэнгэ голын эрэг дээр тоглож байгаад усанд осолдсон байж болзошгүй байна. Энэ тухай дуудлагыг 03.22-ны өдрийн 22:55 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 нохой, 1 автомашинтай, тус сумын Засаг даргын орлогч А.Ганбаганаар ахлуулсан 64 иргэн, 17 автомашин, 2 мотоцикл, ар гэрийн 2 хүн, 1 мотоцикл, нийт 69 хүн, 18 автомашин, 3 мотоциклтэй 03.23-ны өдрийн 05:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Эх сурвалж: ОБЕГ
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.