Туркт "CОVID-19" халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдэв
Туркт шинэ коронавирусний халдварын улмаас нас барсан анхны тохиолдол мягмар гаргийн орой бүртгэгдлээ гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа мэдээлжээ.
“Мягмар гарагт 89 настай өвчтөн нас барж, халдварын 51 шинэ тохиолдол бүртгэгдсэн” гэж Ф.Кожа мэдээлжээ. Ингэснээр Туркт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 98-д хүрсэн байна.
“Worldometer” цахим хуудсанд мэдээлснээр, дэлхий даяар халдвар авсан хүний тоо 197 мянга давж, 7900 гаруй хүн нас барсан бол 81 мянга гаруй хүн эдгэрчээ.
Хятадын Ухань хотод анх дэгдсэн вирусний халдварын голомт одоо Европ болсон гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.