Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Улсын онцгой комисс: Хот хоорондын зам хаахгүй

Улсын Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэхээр ямар арга хэмжээг авч байгаа болон нөхцөл байдлын талаар танилцууллаа. Энэ үеэрМонгол Улсад шинэ ко

Улсын онцгой комисс: Хот хоорондын зам хаахгүй
Улсын Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэхээр ямар арга хэмжээг авч байгаа болон нөхцөл байдлын талаар танилцууллаа. Энэ үеэр Монгол Улсад шинэ коронавирусийн гурван тохиолдол шинээр бүртгэгдсэнтэй холбоотойгоор хот хоорондын орох, гарах хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох эсэхийг сэтгүүлчид Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшингээс тодрууллаа Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин: "Монголд анх коронавирусийн халдвар бүртгэгдэхэд халдварыг орон нутагт тархаахгүй байх зорилгоор хөдөлгөөний хязгаарлалтыг тогтоож байсан. Одоогоор Баян-Өлгийгөөс бусад бүх газарт хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа. Хөдөлгөөн хязгаарлах шийдвэр гаргах шалтгаан одоогоор байхгүй байна. Олон улсын нислэгийг гуравдугаар сарын 28-ныг хүртэл зогсоосон. Үүнийг цааш нь сунгах уу үгүй гэдгийг УОК-ын дараагийн хурлаар шийднэ" хэмээн хариуллаа
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.