АЛСЛАГДСАН БАГУУДАД НӨӨЦИЙН МАХ БОРЛУУЛАХ ЦЭГИЙГ НЭМЭЭД ӨГӨӨЧ...
АЛСЛАГДСАН БАГУУДАД НӨӨЦИЙН МАХ БОРЛУУЛАХ ЦЭГИЙГ НЭМЭЭД ӨГӨӨЧ...
Орхон аймгийн иргэдийн хаврын хүнсний хэрэглээнд зориулж Эрдмийт ХХК нийт 300 тн махыг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн 8 цэгээр дамжуулан худалдаанд гаргасан. Ангилан савласан нөөцийн махны үнийг танилцуулбал 1 кг үхрийн мах 8400, хонины мах 7500, ямааны мах 6500 төгрөгний ханштай борлуулагдаж эхэлсэн байна. Гэвч алслагдсан багуудад нөөцийн махны хүрэлцээ хангамжийг нэмэх шаардлага бий гэдгийг өнөөдрийн шуурхай хуралдааны үеэр аймгийн Засаг дарга Д.Батлут онцлон хэлсэн. Гэвч мах худалдан борлуулах стандарт шаардлага хангах дэлгүүр байгаа нь л энэ гэх хариултыг МХГ, ХХААГ-аас өгч байх юм.Аймгийн хэлтэс агентлагууд хэдий хүртэл дотоод дүрэм журмынхаа дагуу зохион байгуулаад болчих ажлыг Засаг даргаараа заалгаж суух вэ. Та бүхний сэтгэлгүй, залхуурлын цаана иргэдийн амьжиргаа, санхүүтэй холбоотой олон асуудал бий гэдгийг санаж Шанд, Даваат, Их залуу, Яргуйт багт машин унаа явахгүй байгаа байршилд нөөцийн мах худалдан борлуулах цэгүүд нээх хэрэгтэйг мэдээллийн олон урсгалаар иргэд хэлээд байна. Аргаа барсан засаг ноён Нөөцийн мах худалдаалах дэлгүүр олдохгүй бол та нар ажлаа муу хийж байгаа юм биш үү гэж албаныханд хандаж байхав. Өнөөдрийн байдлаар говил багт “Говийн бумба” ХХК-ийн хүнсний дэлгүүр, Баянцагаан багт “Эрдэнэт өег” ХХК-ийн хүнсний дэлгүүр, Оюут багт 2-28-р байрны “Эрдмийт” ХХК-ийн нэрийн барааны дэлгүүр, Уурхайчин багт “Энх” худалдааны төвд байрлах нэрийн барааны лангуу, Хүлэг хүнсний захад байрлах нэрийн барааны дэлгүүр, Наран багийн хорооллын эцэст нэрийн барааны дэлгүүр, Цагаанчулуут багт “Хийморь” худалдааны төвийн нэрийн барааны лангуу, Жаргалант сумын "Боржигон” хүнсний дэлгүүр гэсэн 8 цэгээр нөөцийн мах худалдаалагдаж байна. Цаашид цэгүүдийн байршил, тоо нэмэгдэж, иргэд ч баталгаатай үйлдвэрийн аргаар бэлтгэсэн хямд махаа худалдан авах боломж нь бүрдээсэй билээ.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Б.ЗОРИГТБАЯР: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө
Д.Донгоодаваа: Энэ оны хөрөнгө оруулалт маш их үр ашигтай, цаг үеэ мэдэрсэн ажил боллоо
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Тусгай шалгалт зохион байгууллаа
Зарим орон нутгийн өмчит газрын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
Орхон аймагт “Оксфордын 1000 ном уншлагын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Эрдэнэт хотын авто болон явган замын гэрлийг шинэчиллээ
Нийгмийн хөгжлийн хороо өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа