Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Франц иргэнийг "Хурдан эдгээрэй" гээд шар тос илгээжээ

Монгол Улсад ажиллаж, амьдардаг Франц улсын иргэнээс шинэ коронавирусний халдвар илэрсэн билээ. Тухайн иргэнийг ХӨСҮТ-д эмчилж байгаа юм. Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүн

Франц иргэнийг "Хурдан эдгээрэй" гээд шар тос илгээжээ
Монгол Улсад ажиллаж, амьдардаг Франц улсын иргэнээс шинэ коронавирусний халдвар илэрсэн билээ. Тухайн иргэнийг ХӨСҮТ-д эмчилж байгаа юм.  Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн \/2020.03.16\/ шинэчлэгдсэн мэдээллийн үеэр ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл Франц өвчтөнийг “Хурдан эдгээрэй” хэмээн нэгэн иргэн Англи, Франц хэл дээр бичсэн захианы хамт шар тос илгээснийг Д.Нямхүү захиралд хүлээлгэн өглөө. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-ын ажилтан, эмч нар нийгмийн сүлжээгээр тархаж буй Франц иргэнд сайн сайхныг хүссэн мэдээллийг манай эмч нар дуулгаж байгаа. Манай улсын ээжүүд өглөө болгон таныг эдгээсэй хэмээн сүүгээ өргөж байгаа гэж хэлдэг. Гуравдугаар ангийн гурван сурагч англи хэл дээр захиа бичээд өгсан. Энэ бүхнийг сонсоод Франц иргэний  сэтгэл санаа өөдрөг байгаа. Энэхүү шар тосыг түргэн хүргэж өгнө" гэлээ. https:\/\/news.zindaa.mn\/35cl
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.