Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Маргаашийн 07 цагаас нийслэлрүү орох, гарах замын хөдөлгөөнийг нээнэ

https:\/\/www.facebook.com\/Онцгой-байдлын-ерөнхий-газар-588990477781350\/videos\/604437113746490\/ Улсын онцгой комиссын шуурхай штабын хэвлэлийн төлөөлөгчБ.Дуламсүрэн: Засгийн газраас гадаад улс

Маргаашийн 07 цагаас нийслэлрүү орох, гарах замын хөдөлгөөнийг нээнэ
https:\/\/www.facebook.com\/Онцгой-байдлын-ерөнхий-газар-588990477781350\/videos\/604437113746490\/ Улсын онцгой комиссын шуурхай штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Дуламсүрэн:    Засгийн газраас гадаад улсад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг Сөүл, Токио, Москва, Берлинээр дамжуулан авахаар болсон.  Энэ хүрээнд иргэдийг байрлуулах байрны нөхцөлтэй Шадар сайд Ө.Энхтүвшин танилцсан. “Энх саран” сувилал, “Амар” зочид буудал, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн дотуур байрны бэлэн байдалтай танилцаад тодорхой үүрэг чиглэл өгсөн. БНСУ-аас ирэх иргэдийн авахаар МИАТ-ийн онгоц өнөө өглөө 08:25 цагт УБ-Сөүл чиглэлд хөөрсөн. Буцаад 16:05 цагт Улаанбаатарт бууна.  УОК-оос 249 хүнийг татан авах төлөвлөгөө гарган ажиллаж байна.  ЗТХЯ-наас найман автобус гарган тэдгээр иргэдийн Хан-Уул дүүрэгт байрлах “Энх саран” сувилалд хүргэнэ. Харин эрүүл мэндийн шалтгаантай 47 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлана.  Сөүл, Берлин, Москва, Токиогоос тусгай үүргийн онгоцоор ирж байгаа иргэдийг агаарын хөлгийн талбайгаас шууд тусгайрлаж байгаа учраас угтан авах иргэдэд үйлчилгээ үзүүлэхгүй байгаа. Тиймээс зорчигдын ар гэрийнхэн нисэх буудалд ирэхгүй байхыг хүсэж байна.  Казахстан улсад коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор УОК-оос Баян-Өлгий аймгийн удирдлагуудтай цахим хурал зохион байгуулсан.  ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр: УОК-ын тогтоолоор хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарласан. Энэ хугацаа маргааш 07:00 цагт дуусна. 07:00 цагт хягзаарлалт дууссанаар тооцох тогтоол хүчинтэй байгаа. Түүнээс цааш бүх үйл ажиллагаа хэвийн гольдролдоо орно.  Сөүлээс ирэх зорчигчдын ачааг хоногийн хугацаатай нисэх буудал дээр каргод хадгална. Үүний дараа зорчигчдод ачааг нь өгөх ажлыг зохион байгуулна.   
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.