Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

ШУУРХАЙ МЭДЭЭ: Монголд ирсэн франц иргэнээс коронавирус илэрчээ

Монголд ажилладаг Францын 57 настай иргэнээс COVID-19-ын халдвар байж болзошгүй шинж тэмдэг илэрчээ. Урьдчилсан байдлаар тухайн иргэнийг коронавирусний халдвартай байна гэж үзэж байгаа аж. ХӨСҮТ оноши

ШУУРХАЙ МЭДЭЭ: Монголд ирсэн франц иргэнээс коронавирус илэрчээ
Монголд ажилладаг Францын 57 настай иргэнээс COVID-19-ын халдвар байж болзошгүй шинж тэмдэг илэрчээ. Урьдчилсан байдлаар тухайн иргэнийг коронавирусний халдвартай байна гэж үзэж байгаа аж. ХӨСҮТ оношилгоог хийж, урьдчилсан байдлаар эерэг гэсэн дүн гарсан байна. Давтан шинжилгээ хийж, баталгаажуулах аж. Тэрбээр эх орондоо харьж 10 гаруй хоноод гуравдугаар сарын 02-ны өдөр  Москва-Улаанбаатарын нислэгээр ирсэн байна. Тухайн иргэн нь Дорноговь аймагт ажиллаж байсан бөгөөд эхлээд уулзсан 42 хүн, ойрын хавьтлын 120 хүнийг олж илрүүлэхийг УОК-оос хууль хүчний байгууллагуудад үүрэг болголоо. Үүнтэй холбогдуулан өнөөдөр өглөөний 07:00 цагаас гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл Улаанбаатар болон аймгуудаас гарах, орох автозамын хөдөлгөөнийг хаах шийдвэрийг гаргав.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.