Гурван сурагчид ОХУ-д сурах 50 сая төгрөгийн тэтгэлэг олголоо
Гурван сурагчид ОХУ-д сурах 50 сая төгрөгийн тэтгэлэг олголоо
Улаанбаатар дахь ОХУ-ын Шинжлэх ухаан, соёлын төв\/РЦНК\/, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн "Новости Монголии" сонин хамтран зохион байгуулсан орос хэлээр эсээ бичих уралдааны дүн гарчээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд гурав дахь жилдээ зохион байгуулж буй тус уралдааныг энэ жил дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 75 жилийн ойд зориулан "Эх орны дайны ялалтад Монголчуудын оруулсан хувь нэмэр" сэдвээр зарлажээ. Түүнчлэн ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Орос-Монголын найрамдлын төв дээрх уралдааныг дэмжиж оролцож, ОХУ-ын Засгийн газрын 50 сая төгрөгийн сургалт, амьжиргааны тэтгэлгийг тус уралдаанд тэргүүлсэн Монгол-Оросын хамтарсан сургуулийн төгсөх ангийн сурагч Г.Оюунжаргал, Н.Хулан, Плехановын  нэрэмжит Оросын Эдийн засгийн их сургуулийн харьяа лицей сургуулийн 11 дүгээр ангийн сурагч А.Билгүүн нарт олголоо. ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын зөвлөх, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал А.Р.Базархандаев, МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Ш.Батболд, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Татьяна Будаева, хэвлэлийн атташе Ксения Панкова нар шагналыг энэ сарын 6-нд гардууллаа. Энэ үеэр МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Ш.Батболд өнгөрсөн жилийн уралдаанд түрүүлсэн нэг хүүхдэд ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас ОХУ-д суралцах эрхийн бичиг олгож байсан бол энэ жил гурван хүүхдэд гардуулж байгааг онцлон тэмдэглэв. Мөн Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал А.Р.Базархандаев “Монгол-Оросын хамтарсан сургуулийн 12а ангийн сурагч Г.Оюунжаргалын эсээ бичлэг судалгааны ажилд дөхсөн бүтээл байсан. Учир нь эмээгийнхээ ярьсан түүхэнд үндэслэж, дайны үед Монголоос мянган тэмээн жингийн цуваа бүхий тусламж Бийск хотод хүрсэн тухай түүх өгүүлсэн. Энэ түүх Оросын хэвлэлээр маш цөөхөн гарч байсан. Тиймээс эсээгээ илүү дэлгэрүүлснийх нь дараа ОХУ-ын хэвлэлд нийтлүүлнэ гэдгээ амлаж байна" гэсэн юм. Ташрамд дуулгахад, "Эх орны дайны ялалтад Монголчуудын оруулсан хувь нэмэр" орос хэлээр эсээ бичих уралдааны хоёрдугаар шатанд дараах есөн сурагчийн бүтээл шалгарчээ. -Г.Оюунжаргал \/Монгол-Оросын хамтарсан III сургууль 12а анги\/ -А.Билгүүн \/Плехановын ЭЗИС-ийн лицей 11б анги\/ -Н.Хулан \/Монгол-Оросын хамтарсан III сургууль 12а анги\/ -С.Дэлгэржаргал \/Монгол-Оросын хамтарсан III сургууль 12г анги\/ -Э.Марал \/Плехановын ЭЗИС-ийн лицей 11в анги\/ -С.Содбилгүүн \/Монгол-Оросын хамтарсан III сургууль 11г анги\/ -Г.Саран-Эрдэнэ \/Плехановын ЭЗИС-ийн лицей 11а анги\/ -Ц.Оюундэлгэр \/Монгол-Оросын хамтарсан III сургууль 12в анги\/ -А.Уянга  \/Нийслэлийн V сургууль 12б анги\/
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа