Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Хууль бусаар оршин суугч иргэнийг шилжүүлэн авав

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Дөрвөд хошууны Улаанхуагийн нутагт хууль бусаар оршин сууж байсан Монгол Улсын иргэн Г-г БНХАУ-аас албадан гаргуулах хүсэлтийг Гадаад харилцааны шугамаар ирүүлсний дагуу хоёр улсын хи

Хууль бусаар оршин суугч иргэнийг шилжүүлэн авав
БНХАУ-ын ӨМӨЗО-ы Дөрвөд хошууны Улаанхуагийн нутагт хууль бусаар оршин сууж байсан Монгол Улсын иргэн Г-г БНХАУ-аас албадан гаргуулах хүсэлтийг Гадаад харилцааны шугамаар ирүүлсний дагуу хоёр улсын хил хамгаалах байгууллагууд хэлэлцэн энэ сарын 5-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрүүллээ. Тухайн иргэнийг хил нэвтрүүлэх үед Мэргэжлийн хяналтын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд ажиллан биеийн халууныг хэмжиж, эрүүл мэндийн мэдүүлэх хуудсаар мэдүүлэг авч тандалт хийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт ажиглалтад шилжүүлээд байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.