Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

"Инчион" олон улсын нисэх буудалд зорчигчийн халууныг хэмжиж эхэллээ

БНСУ-ын Онцгой байдлын комиссын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу"Инчион" олон улсын нисэх буудалд зорчигчдын халууныг хэмжиж эхэллээ. Коронавирусний халдвартай холбогдуулан "Инчион"олон у

"Инчион" олон улсын нисэх буудалд зорчигчийн халууныг хэмжиж эхэллээ
БНСУ-ын Онцгой байдлын комиссын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу "Инчион" олон улсын нисэх буудалд зорчигчдын халууныг хэмжиж эхэллээ. Коронавирусний халдвартай холбогдуулан "Инчион" олон улсын нисэх буудлаар зорчиж буй иргэдийн биеийн халууныг дараах гурван шатлалаар хэмжих арга хэмжээг 2020 оны гуравдугаар сарын 5-ны өдрөөс эхлүүллээ. 1."Инчион" ОУНБ-ын терминалд орох хаалга2.Хилийн шалган нэвтрүүлэхийн өмнөх хэсэг3.Онгоцонд суухын өмнө Нэгдүгээр шатны шалгалтаар зорчигчийн биеийн халуун 37.5 хэмээс дээш гарсан тохиолдолд онгоцны буудлын шинжилгээний төвд анхан шатны шинжилгээ өгөх ба шалган нэвтрүүлэх хэсэгт биеийн халууныг дахин хэмжихэд халуун 37.5 хэмтэй байвал зорчих орны хүсэлтийн дагуу онгоцонд суулгахаас татгалзаж болох бөгөөд билетийг цуцлах ажээ. АНУ, БНХАУ, Арабын Нэгдсэн Эмират Улс гурав дахь шатлал буюу зорчигчийг онгоцонд суулгахаас өмнө биеийн халууныг хэмжих хүсэлтийг гаргасан бөгөөд энэ шалгалтаар халуунтай тохиолдолд онгоцонд суулгахгүй байхаар шийдвэрлэсэн байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.