Цэрэг би чинь ингэж бодохоор, цээжин дотор минь...
Цэрэг би чинь ингэж бодохоор, цээжин дотор минь...
Эх нутгийн минь дөрвөн зүг, найман зовхист сэрээд командын дуу цангиналаа. Өглөөний 07:00 цагт бос командын дагуу бүх цэргүүд хам хум, гар хөлөө зөрүүлэн байж хувцаслан гарахад бэлтгэнэ. Шинэ өдөр өглөөний гүйлт, гимнастикаар эхэлнэ. Ард байхдаа өглөө гүйх нь битгий хэл гимнастик гэдэг үг мэддэггүй байсансан. Цэргээс ирсэн ах нарын цээж нь задарч, хоолой нь илүү бүдүүрч цаанаа нэг эр хүн шиг болсны нууц юу болохыг гайхдаг байв. Ээжийн эрх хүүг эр бие нь чангарч, зориг, тэвчээр хатуужилтай болгон хүмүүжүүлдэг цор ганц нууц нь бэлтгэл сургуулилт байсныг мэдсэн юм. Анх хүнээс үг сонсож сураагүй, ажил хийж чаддаггүй залуус цэрэгт ирээд удалгүй албандаа дасч зан төлөв, бие бялдар гээд бүхий л талаараа өөрчлөгддөг юм байна. Цэргийн албанд татагдах үед хүмүүсээс болон сошиалаас цэргийн албанд дэглэлт их, хоол муу, чанга хатуу зэргээр анхны төсөөллийг авсан. Гэвч тэр хуучны дүр төрх нэгэнтээ алга болжээ. Шинэ үеийн хил хамгаалах албаны дүр төрх гэж энийг л хэлэх байх. Ер нь бол дарга нарынхаа хайр халамжид цэргийн алба хааж байна. Офицер, ахлагч нар хаана ч явсан “За давгүй юу? Хоол ундандаа цадаж байна уу? Хувцсаа бүрэн өмс” гэх мэтээр байнга халамж тавин цэргүүдээ гэсэн сэтгэлтэй хандана. Өглөөний цайндаа орсны дараа анги нэгддэг. Нэгдэлтийн дараа харуул манаагаа томилон хэн өнөөдөр юу хийх нь тов тодорхой болно. Цэргийн амьдралд барагцаална гэсэн зүйл үгүй. Бүх юм дэг журмынхаа дагуу болохоор эхэндээ жаахан хэцүү. Дөрвөн сарын дотор бүх зүйлд нэгэнтээ дасчихдаг. Ард байсан үедээ ажил төлөвлөж, хийж байснаа бодохоор “балчирхан” байжээ. Цэргийн гал зуухны хаалгаар ороход цэвэрхэн зүссэн шинэхэн талх ширээн дээр угтана. Өдөр нэг, хоёрдугаар хоолтой, цэргүүд чимээгүйхэн цэвэрхэн хооллож дуусгаад “Анхаар бос номхон” командаар “Сайхан хоолоор дайлсан тогооч эгч нартаа баярлалаа” гэж хэлээд гараад жагсана. Хоолны дараа бага үдийн амралт эдэлнэ. Бидний яриагаар хамгийн сайхан команд “АМАР”. Амралтын дараа дахиад жагсаалын бэлтгэл, соёл олон нийтийн ажил гэх мэт хуваарийн дагуу тэмцээн уралдаан, хөгжөөнт тоглоом явуулна. Цэрэгт уйдах зав байхгүй шүү. Гэтэл бид чинь утсаа эргүүлж суухдаа л санаа алдан уйддаг. -30 хэмийн хүйтэнд хилчин дээл, малгай, эсгий гутлаа өмсөөд манаандаа гарна даа. Эхэндээ шөнийн харанхуйд их л эвгүй байсан. Харин одоо бол асуудалгүй.  Нэг жил гэдэг хүний амьдралд хэнэггүйхэн өнгөрөөвөл юу ч биш. Харин зорилго тэмүүлэлтэй туулбал амьдралдаа олон алтан үеийг сийлж болох мөч. Би энд ирээд шинэ мөрөөдөлтэй болсон. Андууд минь намайг хүлээж бай, “ах” нь албаа хаагаад удахгүй очно. Хилийн 0252 дугаар ангийн байлдагч Б.Мөнхсайхан
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа