Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

“Хамтдаа хамгаалъя” аянд нэгдэхийг уриалж байна

Дэлхий дахинд хор хөнөөл учруулж байгаа COVID-19 халдвараас сэргийлэх зорилгоор “Ээж дэлхий” цахим нэгдэл, Монголын маркетинг менежментийн хүрээлэнгээс хамтран “ХАМТДАА ХАМГААЛЬЯ&rdq

“Хамтдаа хамгаалъя” аянд нэгдэхийг уриалж байна
Дэлхий дахинд хор хөнөөл учруулж байгаа COVID-19 халдвараас сэргийлэх зорилгоор “Ээж дэлхий” цахим нэгдэл, Монголын маркетинг менежментийн хүрээлэнгээс хамтран “ХАМТДАА ХАМГААЛЬЯ” сэдэвт маск түгээх аянг эхлүүлж байна. Маскны олдоц ховор байгаа энэ үед “Ээж дэлхий” цахим нэгдлийн уран бүсгүйчүүд Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмжийн дагуу маск оёж, зорилтот бүлгийн ээжүүдэд үнэ төлбөргүй түгээх юм. Энэхүү аянд нэгдэн маск оёх, маск болон маскны материалд мөнгө хандивлах ажилд иргэн бүрийг оролцохыг уриалж байна. Одоогийн байдлаар нийтдээ 400 орчим мянган төгрөгийн хандив цугларсан бөгөөд оёсон маскаа Хүүхэд хамгааллын төв, Хамгаалах байрнуудад байгаа 100 гаруй хүүхэд, эмэгтэйчүүдэд хандивлах юм. Аян: 2020 оны 2-р сарын 28-ны өдрөөс 2020 оны 3 сарын 18-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Данс: Хаан банк:5014263072 Д.Цэндсүрэн Харилцах утас: 88105683, 99115624
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.