Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

“Хурд”-ынхан хониор бус тоглолтоор хандив өргөнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөд хөршид айлчилж ирснийхээ дараа хөл хорионд байгаа. Гэсэн хэдий ч 30 мянган хонь хандивлаж туслалцаа үзүүлнэ гэж хэлсэн нь өнөөдөр ажил хэрэг болж 15 мянга хол

“Хурд”-ынхан хониор бус тоглолтоор хандив өргөнө
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөд хөршид айлчилж ирснийхээ дараа хөл хорионд байгаа. Гэсэн хэдий ч 30 мянган хонь хандивлаж туслалцаа үзүүлнэ гэж хэлсэн нь өнөөдөр ажил хэрэг болж 15 мянга хол давсан.  Ерөнхийлөгчийн өмнөд хөршдөө туслах тэрхүү 30 мянган хонийг ард иргэд хэнээр ч хэлүүлэлгүй аандаа л хандив өргөж, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж байгаа. Тэгвэл урлаг соёлынхон ч бас юугаар баян түүгээр дайл гэгчээр уран бүтээлээрээ хандив өргөж байна. Тодруулбал, сүүлийн үед "гавьяатуудын хамтлаг” гэх нэртэй болоод байгаа “Хурд”-ынхан онлайн тоглолт хийх тухайгаа Улсын онцгой комиссын дарга, шадар сайд Ө.Энхтүвшинд уламжилсан байна. Уг тоглолтоо Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж байгаа бөгөөд тоглолт "Монгол НD" телевизээр гарах юм байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.