Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

БНСУ-д оршин суугаа иргэдийн визийн талаар

Коронавирусын COVID-19 тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс2 дугаар сарын 26-ны хуралдаанаар Монгол Улс, БНСУ хооронд зорчигч тээв

БНСУ-д оршин суугаа иргэдийн визийн талаар
Коронавирусын COVID-19 тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс 2 дугаар сарын 26-ны хуралдаанаар Монгол Улс, БНСУ хооронд зорчигч тээврийн бүх нислэгийг түр цуцалсан хугацааг 3 дугаар сарын 11-ний өдөр дуустал сунгасан. Энэ хугацаанд БНСУ-д оршин суух визийн хугацаа дуусаж буй аялал жуулчлалын  “C-3” виз, транзит “В-2” визтэй иргэд дараах баримт бичгийг бүрдүүлж өөрийн биеэр ЭСЯ-ны Консулын хэлтэст ирнэ үү. - Гадаад пасспорт - 2\/25-3\/11-ний хооронд явах нисэх онгоцны тийз \/урьдчилсан байдлаар\/ - Өргөдөл Дээрх бичиг баримтад үндэслэн ЭСЯ-ны Консулын хэлтсээс олгох албан бичгийг \/ноот\/ ИРГЭН Та өөрийн биеэр БНСУ-ын Гадаадын иргэн, харьяатын газарт эх хувиар нь аваачиж өгнө. БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын газар Таны визийг ямар хугацаагаар сунгахыг шийднэ. - Сөүл, Генги мужаас бусад хол хөдөө, орон нутагт амьдарч буй иргэд ЭХЛЭЭД ЭСЯ-ны ШУУРХАЙ УТАС 010-8205-3464 утсаар холбогдоно уу. - Гэрээт ажилчид виз болон бусад асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд хандаж, (02) 2266-9229, (02) 2278-8030 утсаар холбогдоно уу. - Дэгү хот, том Гванжу хот, Умард Гёнсан, Өмнөд Гёнсан, Өмнөд Чолла мужид оршин суугаа иргэд Пусан дах Консулын газарт хандаж, (051)465-9996, 010-4966-7103 утсаар холбогдоно уу. Танд харьяалагдах БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын газрын байршлыг дараах холбоосоос авна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад иргэдийн мэдээллийн нэгдсэн лавлах болох 1345, мөн цагаачлалын албаны бусад бүх газар нэгжээс тодруулна уу. https:\/\/www.hikorea.go.kr МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.