Олон нийт цуглаж болзошгүй газруудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл зогсоолоо
Олон нийт цуглаж болзошгүй газруудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл зогсоолоо
Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, CoVid19 -ын халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор иргэдийг аюулгүй байлгах, эрсдэлээс хол байх нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв. Хуралдааны эхэнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар CoVid19-ын халдварын тархалтын мэдээллийг танилцууллаа. Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Өнөөдрийн 2020\/02\/26 12 цагийн байдлаар Дэлхий дахинд 80239 хүн өвчилж, 2666 хүн нас барсан, 29776 хүн бүрэн эдгэрч, 79108 хүн ажиглалтын байдалтай байна. Монгол улсад өнөөдрийн байдлаар шинэ коронавирусын халдвар бүртгэгдээгүй байна. Харин 218 хүнд вирус судлалын шинжилгээ хийгдэж, лабораторийн шинжилгээгээр 165 хүнээс вирусын халдвар илрээгүй сөрөг гарлаа. Ажиглалтад Дорнод аймагт 5, Замын-Үүдэд 104, ОБЕГ-ын Жаргалант сувилалд 17 хүн байна. НОК-ын даргын шийдвэрээр 2020 оны хоёрдугаар сарын 07-ны өдрөөс нийслэлийн шалган нэвтрүүлэн 8 товчоонд эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагааг гүйцэтгэж эхэлсэн. Хоёрдугаар сарын 25-ны өдрийн байдлаар нийслэл рүү орсон тээврийн хэрэгсэл 735, гарсан 778 тээврийн хэрэгслээр  нийтдээ 3701 иргэн зөөвөрлөгдөн зорчиход сэжигтэй тохиолдол илрээгүй байна” гэв. Үүний дараагаар Нийслэлийн онцгой комиссын дарга С.Амарсайхан урьдчилан сэргийлэх чиглэлд авах зарим арга хэмжээний талаарх шийдвэрийг танилцууллаа. Үүнд: - Хоёрдугаар сарын 27-ны 06:00 цагаас гуравдугаар сарын 3-ны 07:00 цаг хүртэлх хугацаанд нийтийн тээврийн хэрэгслийн үйлчилгээг УОК-ын шийдвэрийн дагуу тусгай хуваарьт шилжүүлж,тусгай зохицуулалттайгаар иргэдэд хүргэх  - Эрүүл мэндийн шалтгаан, ар гэрийн гачигдал, хотод тусгай үүрэг гүйцэтгэх албан томилолттой гэсэн гурван шалтгаанаас бусад ямар ч шалтаг шалтгаантай байсан нийслэл болон хөдөө орон нутаг руу явах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 3-ны өдрийн найман цаг хүртэл хатуу хориглов. - Баар, цэнгээний газрууд, караоке, фитнесс, саун, иог, цэнгээнт бүжиг, дэн буудал, амралтын газар, цанын бааз зэргийн  үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл зогсоов. - Нийслэлийн нутгийн захиргааны бүх албан хаагчдыг гадаадад амралт, сургалт, томилолтоор явахыг хориглов. - Ресторан, кафены үйл ажиллагааг оройн 22 цаг хүртэл ажиллуулахаар болов. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг бүх дүүргийн Засаг дарга, мэргэжлийн байгууллагуудын удирдлагуудад үүрэг болголоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан "Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор урьдчилан сэргийлэх арга хэмжээг шат шатандаа хариуцлагатай хэрэгжүүлж, иргэд олон нийтэд үнэн бодит мэдээллийг цаг алдалгүй шуурхай хүргэн ажиллах"-ыг үүрэг чиглэл болголоо. Мөн дэлхий нийтээр коронавирусын халдвар хурдцатай тархаж байгаа хүнд цаг үед иргэн бүр хичээж халдвар авахгүйн тулд туйлын хариуцлагатай байхад онцгой анхаарах шаардлагатай байна” гэдгийг тэрбээр онцоллоо.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа