Газар зохион байгуулалтын шинэтгэл явуулах урьдач нөхцлийг бүрдүүлсэн гэв
Газар зохион байгуулалтын шинэтгэл явуулах урьдач нөхцлийг бүрдүүлсэн гэв
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Ерөнхий сайдын ажлын албаны дарга Н.Хүрэлбаатар нарын хамт  Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт ажиллав.  Тус газрын 2019 оны үйл ажиллагааны тайлан, мэдээллийг сонсч, архивын материал болон 2020 оны ажлын төлөвлөгөөтэй танилцав. 1954 оноос хойшхи архивийн материалын хадгалалт, хамгаалалт алдагдаж, зориулалтын байр, тоног төхөөрөмжгүйгээс онц чухал бичиг баримтууд устах аюулд хүрч, зарим материалыг Архивийн Ерөнхий газарт шилжүүлэхээр төлөвлөжээ.  Засгийн газрын даалгавраар 21 аймгийн хот байгуулалтын кадастрын мэдээллийн сан байгуулах ажлыг 2018 оны 05 дугаар сард эхлүүлж үйл ажиллагааны бүтэц бий болгох, програм хангамж зохиох, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, суурь зургийн сан бэлтгэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ. Ингэснээр вэбэд суурилсан “Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим сестим”-ийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлсний үр дүнд “газрын шинэтгэл” хийх суурь нөхцлийг бүрдүүлсэн байна. Газрын харилцаанд мэдээлэл технологийн тусламжтайгаар асуудал хариуцсан албан тушаалтнаас үл хамаарах тогтолцоо бүхий цахим удирдлагын системийг улсын хэмжээнд бүрэн нэвтрүүлснээр: ·  Газрын харилцааны чиглэлээрх төрийн байгууллагуудын уялдаа, үйл ажиллагаа сайжирч, иргэнд үйлчлэх төрийн үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэх ·  Мэдээллийн ил тод бэлэн байдал хангагдаж, иргэд, олон нийт газрын бодлого төлөвлөлт үйл явц, түүний хэрэгжилтэд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран оролцох, хяналт тавих нөхцөл бүрдэх ·  Иргэдийн цаг хугацаа, хөдөлмөр, хөрөнгө зардлыг хэмнэх ·  Газрын салбар дахь шат дамжлага, хүндрэл, хүнд суртал, авилгал, чирэгдэл буурах ·  Газрыг өмчлөх, эзэмших, ашиглах эрхэд төрийн зүгээс өгөх баталгаа, хамгаалалт сайжрах, цаашид газрын зөрчил, маргаан гарахгүй байх боломжийг бүрдүүлэх юм.  Иймд цаашид газрын харилцааны шинэтгэлийг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ болгон өргөжүүлэх чиглэлээр "Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн систем”-ийг цаг алдалгүй улсын хэмжээнд өдөр тутмын үйл ажиллаагандаа нэвтрүүлж, улам боловсронгуй болгон хөгжүүлэх чиглэлийг Монгол Улсын Ерөнхий сайд үүрэг болголоо.  Газрын харилцаа, геодези зурагзүйн газар нь  2019 онд 21 аймгийн төвийн сумдын инженерийн шугам сүлжээ бүрэн холбогдсон, олон нийтийн болон нийгмийн дэд бүтцийн 5824 барилга байгууламжийн мэдээллийг 76 үзүүлэлт бүхий маягтаар бүртгэх ажлыг орон нутгийн албадтайгаа хамтран зохион байгуулсан банйа. Мөн 4000 орчим барилга байгууламж, аймгийн төвүүдийн инженерийн дэд бүтцийн мэдээллийг цуглуулан бүртгэж нэгдсэн мэдээллийн санг үүсгэжээ. Одоо улсын хэмжээнд хот байгуулалтын кадастрын мэдээллийн санг байгуулах ажлыг эхлүүлжээ.   Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сан үүссэнээр хот байгуулалтын баримт бичиг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх үндэс бий болох юм. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хийхэд зайлшгүй шаардлагатай мэдээлэл цахимжиж хот байгуулалтын үйл ажиллагаанд иргэд хяналт тавих, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, эрэмбэлэх, хууль бус газрын харилцаа, наймаа устах зэрэг олон давуу талтай болох юм.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа