Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг гуравдугаар сарын 30 хүртэл СУНГАЛАА

Батлан хамгаалахын сайд, УИХ-ын гишүүн Н.Энхболд коронавирусийн нөхцөл байдалтай холбоотой ЗГ-ын шийдвэрийг танилцуулахдаа дараах мэдэгдлийг хийлээ. Үүнд: * Энэ оны дөрвөн сараас тархалт нь багсаж ма

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг гуравдугаар сарын 30 хүртэл СУНГАЛАА
Батлан хамгаалахын сайд, УИХ-ын гишүүн Н.Энхболд коронавирусийн нөхцөл байдалтай холбоотой ЗГ-ын шийдвэрийг танилцуулахдаа дараах мэдэгдлийг хийлээ. Үүнд: * Энэ оны дөрвөн сараас тархалт нь багсаж магадгүй гэж тооцсон байна. Хятадаас ирсэн 179 монгол иргэнийг тусгаарлаж шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Гэхдээ шинэ коронавирус орж ирсэн үед тархах эрсдэлийн үнэлгээ өндөр гэж гарсан. Ийм учраас 28 хоногийн хугацаанд хяналтад байлгаж хянах шаардлагатай байна гэж мэргэжлийн байгууллагууд мэдэгдсэн. Иймд 3-р сарын 2-н хүртэлх өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 3-р сарын 30-ыг хүртэл сунгах тогтоол гаргалаа. * Одоогоор хот хоорондын зам тээврийг хориглох тухай яриагүй байгаа. Яригдаж магадгүй. Зарим аймгууд дангаар ийм шийдвэр гаргаад байгаа. Үүнийг зам тээврийн яамтай зөвшилцөж байж гаргах хэрэгтэй тул энэ талаар ахиж ярилцана. * Спорт заал фитнес заалыг хаах шийдвэр гараагүй.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.