“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас тээврийн жолооч нарыг хот руу татах ажлыг зохион байгуулж, маск, амин дэм тараах зэрэг дэмжлэг үзүүлэн ажиллаж байна
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас тээврийн жолооч нарыг хот руу татах ажлыг зохион байгуулж, маск, амин дэм тараах зэрэг дэмжлэг үзүүлэн ажиллаж байна
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олон шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Тавантолгой - Цагаан хадны чиглэлд нүүрс тээвэрлэлтэд явж байгаа жолооч нарт дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулж эхэллээ. Тус компани нь нийт 200 гаруй  тээврийн аж ахуйн нэгжтэй хариуцлагын гэрээ байгуулан ажилладаг, эдгээр аж ахуйн нэгжүүд нь 15 мянга орчим жолоочтойгоор нүүрс тээвэрлэлт гүйцэтгэдэг. Одоогоор Тавантолгойн ордод ажиллаж байгаа нүүрс тээврийн 1500-1700 орчим жолооч байгаа бөгөөд хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор тэдгээр жолооч нарыг хот руу болон орон нутаг руу нь буцаах ажлыг эрчимжүүлэхээр тээврийн компаниудтай хамтран ажиллаж байна.   Энэ дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас жолооч нарын эрүүл мэндийг үзэх, хяналт тавих, нэг удаагийн маск, ариун цэврийн хэрэгслээр хангаж байна. Мөн дархлааг сайжруулах, амин дэм олгох тэжээлийн бүтээгдэхүүнээр хангаж байгаа бөгөөд энэ удаад нийт 100 сая орчим төгрөгийн мөнгөн дүн бүхий шаардлагатай эд зүйлсийг жолооч нарт хүргэж өгөв. Мөн компанийн эмч нар жолооч нарт шинэ коронавирусийн халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар заавар  зөвлөгөө өгч байна.  Цаашид ч компаниас тээвэр эрхлэгчидтэй тогтмол холбоотой байж,  жолооч нарын эрүүл мэнд, аюулгүй байдалд шаардлагатай байгаа зүйлст дэмжлэг үзүүлэн ажиллах юм.  Улсын онцгой байдлын хуралдаанаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гашуунсухайт, Ганц мод болон Гурвантэс сумын Шивээхүрэн хилийн боомтуудаар нүүрс тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хориглох шийдвэр гаргаад байгаа юм.      
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
GUYS хамтлаг "Сургууль минь баяртай" тоглолтоо хийнэ
ТОЙРГИЙН ГИШҮҮД: ХҮҮХДИЙН ХООЛНЫ ТӨСВИЙН ГОЛ АВТОР УИХ-ЫН ГИШҮҮН Д.ҮҮРИЙНТУЯА
П.Батчулуун эмчид оноосон 2.6 жилийн ялыг шүүхээс хэвээр үлдээжээ
Зэст багт байрлах “Sugar” баарны гадаа бусдыг зодсон эмэгтэйд 700 мянган төгрөгийн торгох ял оноожээ
Өвлийн спортын VIII  наадам  Орхон аймагт эхэллээ
Эрдэнэтэд зарим ЕБС-ийн удирдлагын улс төржилт хэрээс хэтэрч, сурагчдаа хаяхад хүргэсэн үү...
“ЖАРГАЛАНТ УС ДТС” ОНӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Төрийн байгууллагын цагийн хуваарийн  өөрчлөлтийн талаар 1149 албан хаагч саналаа ирүүлжээ
Уул уурхайн компаниудтай 2025 онд хамтран ажиллах гэрээ үзэглэлээ
АТГ: Нийтийн албанд томилогдох 997 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Орхон аймгийн жүдочин хүүхдүүд Өмнөд Солонгосыг зорив
Байнгын хорооны дарга, гишүүд Дархан-Уул аймагт ажиллаж байна
Л.Энх-Амгалан сайд Цагаан сар, наадмаар 10 хоног амрах хуулийн төсөл өргөн барина
ТОЙРГИЙН ГИШҮҮД: Ж.БАТ-ЭРДЭНЭ ГИШҮҮН БУЛГАН АЙМГИЙН СУМДЫГ АВТОЗАМТАЙ, ХӨВСГӨЛИЙН ХҮҮХДҮҮДИЙГ СУРГУУЛЬТАЙ БОЛГОХОД АНХААРЧЭЭ
ЦТП  5-3 халаалтын  ялтсан бойлерыг өргөтгөж, шинэчиллээ
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Би гэр хороололд өссөн учраас хулгай хийхгүй. Надтай холбоотой асуудлыг шүүхээс асуу
Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа
Улаанбаатар хотоос 1385 иргэн Орхон аймагт шилжин иржээ
АТГ: Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаанд 4-54 удаа оролцож, ялагч болсон зөрчил илэрчээ
Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихыг хориглолоо
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа
Монголын гурван бүсгүй Варшавыг зорив