ХХААХҮЯ системийн хэмжээнд бэлэн байдалтай ажиллаж байна
ХХААХҮЯ системийн хэмжээнд бэлэн байдалтай ажиллаж байна
БНХАУ-ын Ухань хотод анх бүртгэгдсэн шинэ корановирусний халдвар 2020 оны хоёрдугаар сарын 12-ны байдлаар дэлхийн 25 улсын 45168 хүнд тусч, 1115 хүн нас барсан харамсалтай тоон мэдээлэл байна.  Мөн БНХАУ-ын Хунань мужид амьтнаас хүнд дамжин халдварлах эрсдэлтэй шувууны томуугийн (H5N1) вирусын халдварын дэгдэлт бүртгэгдсэн.    Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хүн, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор шуурхай арга хэмжээ авч, бэлэн байдлыг ханган ажиллаж байна.  Энэ хүрээнд Хүн, мал амьтнаас дамжин халдварладаг өвчний болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдваргүйтлийн бодис, халдвар хамгааллын хувцас хэрэгслийн нөөц бүрдүүлж, бэлэн байдлыг хангаж, зохион байгуулах, хяналт тавих ажлын хүрээнд  бий болох нөхцөл байдлыг урьдчилан харах, эрхэлсэн ажилдаа мэдлэгтэй мэргэжлийн үүднээс хандаж ажиллах, зохион байгуулалт сахилга хариуцлагын асуудалд анхаарах, эрхэлж байгаа ажлынхаа талаар итгэл үнэмшилтэйажиллахыг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нийслэл, 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газарт үүрэг чиглэл болгосон.  Мал эмнэлгийн ерөнхий газраас шувууны ханиадны дэгдэлт тархалтын байдалд судалгаа дүгнэлт хийж, шинэ коронавирусний халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг иргэд болон гахай, шувууны аж ахуй эрхлэгчид, малын эмч, мэргэжилтнүүдэд өгч ажиллаж байна.     Дэлхийн 25 оронд 43 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж мянга гаруй хүн амь насаа алдаад буй коронавирусний тархалт нэмэгдэж байгаа энэ үед Мал эмнэлгийн биоаюлгүйн-III зэрэглэлтэй лабораторийг болзошгүй аюулаас сэрэмжлэн, дотооддоо коронавирусний оношлогоог хийх бэлэн байдалд байж бэлтгэлээ бүрэн ханган ажиллаж байна. Биоаюлгүйн-III зэрэглэлийн лабораторид шүлхий, цэцэг, үхрийн цээж, мялзан, гахайн корона, гастроэнтр, үржил хам шинж, галзуу зэрэг 70 гаруй өвчнийг молекул түвшинд оношлох, онош баталгаажуулах шинжилгээг хийж гүйцэтгэдэг бөгөөд. Мөн Биокомбинат УӨҮГ мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх  40 гаран нэр төрлийн биобэлдмэлийг үйлдвэрлэн дотоодын хэрэгцээгээ хангаж байна. Тус үйлдвэрт Вирусын вакцины үйлдвэрлэлийн 2 дугаар цехийг өнгөрсөн долоо хоногт ашиглалтад оруулж, шүлхийн вакцины өтгөрүүлгийг дотооддоо шингэлэн савлаж, гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, нэн яаралтай нөхцөлд богино хугацаанд шуурхай арга хэмжээ авах боломж бүрдэж байгаа юм.  БНХАУ-ын Хунань мужид Амьтнаас хүнд дамжин халдварлах эрсдэлтэй өндөр хоруу чанартай шувууны томуугийн (H5N1) вирусний халдварын дэгдэлт гарсаныг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулсан. Тиймээс энэ бүс нутгаас шувуу, үржлийн өндөг, шувууны мах, хүнсний өндөг, тэжээлийг 2020 оны 03 дугаар сарын 02-ныг хүртэл түр хугацаагаар импортлохыг хязгаарласан байна.  Хүнсний бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой хадгалах, нэмэгдүүлэх, хомсдол бий болгохоос урьдчилан сэргийлэх талаар бөөний болон жижиглэнгийн үнийн түвшинг тогтвортой байлгах нөхцөлийг бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн, судалгаа дүгнэлт хийж ажиллаж байна. Дотоодын махны хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор ХХААХҮ-ийн сайдын зөвлөлийн 2020 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн хурлаас Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүний экспортыг гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд зогсоох арга хэмжээг авсан байна.  Түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусний тархалт нийгмийн эрүүл мэндийн байдалд нөлөөлөх түвшинд хүрснийг зарлаж, Монгол Улсын Засгийн газраас иргэдийн зорчих хөдөлгөөн, хил нэвтрэлтийг онцгой горимд шилжүүлсэн явдал иргэдийн худалдан авалтыг эрснэмэгдүүлж бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцлөх болсон нь зах, худалдааны төв, дэлгүүрүүдэд зохиомол хомсдол үүсэх, үнэ нэмэгдэх эрсдэл бий болгож байна. Үүний дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас иргэд, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгааллуулах чиглэлээр Шударга өрслдөөн хэрэглэгчийн төлөө газарт үүрэг өгч, хамтран ажиллаж байна.  Эх сурвалж: ХХААХҮЯ
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Б.ЗОРИГТБАЯР: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө
Д.Донгоодаваа: Энэ оны хөрөнгө оруулалт маш их үр ашигтай, цаг үеэ мэдэрсэн ажил боллоо
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Тусгай шалгалт зохион байгууллаа
Зарим орон нутгийн өмчит газрын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
Орхон аймагт “Оксфордын 1000 ном уншлагын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Эрдэнэт хотын авто болон явган замын гэрлийг шинэчиллээ
Нийгмийн хөгжлийн хороо өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа