ҮАБЗ Цагаан сарын баярыг тэмдэглэх эсэх асуудлаар хуралдана
ҮАБЗ Цагаан сарын баярыг тэмдэглэх эсэх асуудлаар хуралдана
Улсын онцгой комиссоос сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа. Шадар сайд Ө.Энхтүвшин “Улсын онцгой байдлын комиссын гишүүдийн саналаар сар шинийн баяр тэмдэггүй байх шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзэж байна” хэмээлээ. Онцгой комиссын хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Сар шинийн баярыг тэмдэглэх эсэхийг төр гэхээсээ илүүтэй түмэн олон өөрсдөө шийдэж таарна. Гэхдээ өргөн олноороо тэмдэглэхгүй байх албан ёсны шийдвэрийг төрөөс гарчихвал цагаан сарыг тэмдэглэх хамрах хүрээ багасах болов уу. Төрийн албан ёсны шийдвэр гарчихвал очих гийчин, тосох айлын хүлээлт багасаж, “Очиж золгохгүй бол болохгүй” гэдэг ёсоо энэ удаа хойш тавьж, эрсдэл багатайгаар Сар шинийн баяраа тэмдэглэх боломж байна. Шинэ жаран эхэлж байхад гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг хязгаарлах хэцүү. Харин албажуулаад өгвөл ард нийтийн сэтгэл санаа ч нэг талдаа гарах биз. Гол нь таньж мэддэг айл бүрт очихгүй, бусдын гар тэнийлгэх болох болохгүй бэлэг сэлтэд мөнгөний урсгал чиглэхгүй, үндэсний бүтээгдэхүүнээ дэмжсэн, цомхон хүрээнд ёслоод өнгөрвөл зүгээр. Гол нь шийдвэр гарсан гараагүй халдварт вирус өргөн тархсан үед гэр гэртээ, эрүүл мэндээ бодож, ариун цэвэр сахиж, энх тунх шинэлмээр байна. Хятад Цагаан сараа өргөн тэмдэглэснээс үүдэн халдварт вирусийн хамрах хүрээг тэлсэн гэж мэргэжлийн хүмүүс хэлж эхэллээ. Цагаан сарыг тэмдэглэх талаар олон нийтийн сүлжээнд санал асуулга явуулахад иргэдийн 87 хувь нь “тэмдэглэхгүй байх нь зүйтэй” гэсэн санал өгсөн. Яагаад гэвэл БНХАУ шинэ коронавирус тархахад цагаан сар тодорхой нөлөө үзүүлсэн гэж зарласан. Тиймээс Улсын онцгой комиссоос сар шинийнхээ баярын асуудлыг тодорхой шийдвэрлээд, ард иргэдэд чиглэл өгөх хэрэгтэй болов уу" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Мөн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү гэхэд өнөөдөр “Бид хүч сулруулахгүй ажиллах чухал үед ирээд байна. Монгол хүний хууль гурав хоног хэрэгждэг биш, илүү хариуцлагатай байж, анхаарлаа сулруулахгүй байх нь чухал байна. Албан ёсоор цагаан сар тэмдэглэхгүй байх шийдвэр хүн бүхэнд хэрэгтэй байна. БНХАУ цагаан сар хийсэн нь алдаа болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Цагаан сарын баярын хөдөлгөөн, бөөгнөрөл нь олон мужаар тархах шалтгаан болсон гэж үзэж байгаа. Үүнийг бид бодолцох ёстой” гэж санууллаа. Тиймээс төрөөс Цагаан сарыг тэмдэглэхгүй байх албан ёсны шийдвэр гаргаж, иргэд нь өргөн олноороо Сар шинийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэхээс татгалзах шийдвэр гаргалаа.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа