Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Өвөрхангай аймгийн иргэнээс коронавирус илрээгүй

Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод энэ сарын 7-нд нэг иргэнээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, тухайн иргэнийг аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд тусгаарласан. Түүний шинжилгээний дээ

Өвөрхангай аймгийн иргэнээс коронавирус илрээгүй
Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод энэ сарын 7-нд нэг иргэнээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, тухайн иргэнийг аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд тусгаарласан. Түүний шинжилгээний дээжийг ХӨСҮТ-д ирүүлсэн бөгөөд шинжилгээгээр коронавирусийн халдвар илрээгүй байна. Энэ талаар Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тодруулахад “ХӨСҮТ-өөс шинжилгээний хариу гарсан талаар мэдээлэл ирүүллээ. Шинжилгээгээр коронавирусийн халдвар илрээгүй байна” гэлээ.  ЭМЯ-наас өгч буй мэдээллээр тухайн иргэнээс улирлын томуугийн А\/N3H2\/ вирус илэрчээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.