Бага насны гурван хүүхэд гэртээ тогонд цохиулж амь эрсджээ
Бага насны буюу 1-5 насны гурван хүүхэд гэрт нь халуун ус алдаж, түүнд уртасгагч залгуураар дамжсан цахилгаанд цохиулж амиа алдсан хэрэг өчигдөр гарчээ.
Тодруулбал, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нэгэн айлд бага насны 3 хүүхэд хэрэглээний халуун усанд түлэгдэж нас барсан тухай мэдээллийг 02.05-ны өдрийн 17:19 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 6 км замыг туулан 17:30 цагт очиход Я \/5 настай эмэгтэй\/, А \/4 настай, эмэгтэй\/, Ц \/1 нас 6 сартай, эмэгтэй\/ нар амиа алдсан байжээ. Хүүхдүүдийн цогцсыг ЯТТТ-өөс аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү хүргэжээ.
Иргэн Ч-ийнх Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат бөгөөд 2019 оны 9 дүгээр сараас Дархан-Уул аймгийн Дархан суманд гэр бүлээрээ түр ирж, иргэн Г-ын эзэмшлийн 4 өрөө байрны 1 өрөөг түрээсэлж амьдарч байжээ. Ажлын хэсэг тухайн айлд очиход угаалтуурын хэсэг бөглөрч хэрэглээний халуун ус хальж \/шалнаас 2.5 см\/ гоожсон байдалтай. Хальсан усан дотор уртасгагч залгуур цахилгааны эх үүсвэрт залгаатай орох боломжгүй байсныг аюулгүй болгож, цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүнтэй хамт оржээ. Цагдаагийн болон прокурорын байгууллагаас ослын газарт үзлэг хийгдэж байна.
Засгийн газрын шийдвэрээр коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 03 дугаар сарын 02-ныг хүртэл улс орон даяар зогсоосон. Энэхүү хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан хүүхдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ХҮҮХДИЙНХЭЭ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ зөвлөмжийг ЭНД дарж хүлээн авна уу.
Эх сурвалж: ОБЕГ
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.