Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

АНУ-д зорчих иргэдийн анхааралд

АНУ-ын Засгийн газрын шийдвэрийн дагуу 2020 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн сүүлийн 14 хоногт БНХАУ-д \/Хонгконг болон Макаогийн Засаг захиргааны онцгой бүс хамаарахгүй\/ зорчсон гадаад иргэдийг

АНУ-д зорчих иргэдийн анхааралд
АНУ-ын Засгийн газрын шийдвэрийн дагуу 2020 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн сүүлийн 14 хоногт БНХАУ-д \/Хонгконг болон Макаогийн Засаг захиргааны онцгой бүс хамаарахгүй\/ зорчсон гадаад иргэдийг АНУ-д нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр нь дараах иргэдэд хамаарахгүй болно. Үүнд: • АНУ-д хууль ёсны дагуу байнга оршин суух зөвшөөрөлтэй иргэд; • АНУ-д хууль ёсны дагуу оршин суух зөвшөөрөлтэй иргэний гэр бүлийн гишүүн; • АНУ-д хууль ёсны дагуу байнга оршин суугчийн эцэг эх болон асран хамгаалагч; • 21 нас хүрээгүй АНУ-ын иргэн болон АНУ-д хууль ёсны дагуу оршин сууж буй иргэний 21 нас хүрээгүй, гэр бүл болоогүй төрсөн ах эгч буюу дүү; • АНУ-д A-1, A-2, C-2, C-3 ангиллын визээр зорчих болон дамжин өнгөрөх төрийн албан хаагч, тэдгээрийн гэр бүл • АНУ-ын иргэний хүүхэд, АНУ-ын иргэний өргөж авсан хүүхэд, АНУ-ын иргэний асран хамгаалалтад байдаг хүүхэд, мөн АНУ-д IR-4 болон IH-5 визийн ангилалаар зорчих иргэн зэрэг болно. Иймд АНУ-д зорчихдоо БНХАУ-ын нутаг дэвсгэр \/Хонгконг болон Макао хамаарахгүй\/-ээр дамжин аялахгүй байхыг анхааруулж байна.  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.