Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Ахмадууд тэтгэврээ авах гэж заавал банканд очиж дараалал үүсгэхгүй байхыг зөвлөлөө

Засгийн газраас 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс ахмад настнуудын тэтгэврийг нэмэх шийдвэр гаргасан билээ. Өнөөдрөөс эхлэн ахмадуудын тэтгэврийг нэмэгдэлтэй нь олгож байгаатухай Нийгмийн даатгалын е

Ахмадууд тэтгэврээ авах гэж заавал банканд очиж дараалал үүсгэхгүй байхыг зөвлөлөө
Засгийн газраас 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс ахмад настнуудын тэтгэврийг нэмэх шийдвэр гаргасан билээ. Өнөөдрөөс эхлэн ахмадуудын тэтгэврийг нэмэгдэлтэй нь олгож байгаа тухай Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээлэв. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны 500 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг 30 мянга, 500 мянга болон түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмж байгаа юм. Шинэ коронавирусийн халдварт өвчин тархаж, ДЭМБ-аас онц байдал зарласантай холбогдуулан тэтгэврээ авах гэж заавал банканд очиж дараалал үүсгэхгүй байхыг зөвлөлөө. "Нийгмийн даатгалын сангаас ахмад настнуудын тэтгэврийн мөнгийг сар бүрийн эхний ажлын өдөр харилцах дансанд шилжүүлдэг тул санхүүжилт нь дуусах, авч амжихгүй байх зэрэг эрсдэл гарахгүй" гэв.        
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.