Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Өнөөдрөөс тэтгэврийн хэмжээ нэмэгдлээ

Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор цэргийн болон нийгмийн даатгалын сангаас олгож байгаа 500.0 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан 3

Өнөөдрөөс тэтгэврийн хэмжээ нэмэгдлээ
Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор цэргийн болон нийгмийн даатгалын сангаас олгож байгаа 500.0 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан 30.0 мянга, 500.0 мянга ба түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 25.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн.Ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350.0 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300.0 мянган төгрөг, дундаж тэтгэвэр 409.0 мянган төгрөг болон нэмэгдэж байна.Өөрөөр хэлбэл 421.7 мянган иргэний тэтгэвэр 25-40 мянган төгрөгөөр буюу дунджаар 8.8 хувиар нэмэгдэж, тэтгэвэр авагчид хоёрдугаар сараас нэмэгдсэн дүнгээр тэтгэврээ авна.Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тусгасны дагуу 2016 оноос хойш бүрэн тэтгэврийг 39.4, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 38.9, дундаж тэтгэврийг 31.5 хувиар тус тус нэмсэн байна. Эх сурвалж: НДЕГ
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.