Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын 2020 оны 1 дүгээр сарын 2-ний өдрийн 01 дүгээр хурлын тэмдэглэл, Дархан-Уул аймгийн Засаг дарг

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын 2020 оны 1 дүгээр сарын 2-ний өдрийн 01 дүгээр хурлын тэмдэглэл, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн “Шинэ коронавирусийн халдварын болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах тухай” 1-04\/01 дугаар албан даалгавар, 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 01-А\/26 дугаар захирамжийн хэрэгжилтэд хуулийн хүрээнд хяналт тавих, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангахад зорилгоор Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу хамтарсан нэгдсэн болон хэсэгчилсэн хяналт шалгалт тандалтыг зохион байгуулан ажиллаж байна. 2020 оны хоёрдугаар сарын 02-ны өдөр ажлын хэсэг “Тээвэр Дархан” ХК-ний Буян, Шинэ Дархан, Алтан сагс, Шинэ орчин зах, “Мөнх халдун” ХХК-ны Шинэ Дархан ОУХТөв, “Номин тав трейд” ХХК-ны Дархан салбар Номин худалдааны төв, Автовокзал дээр ажиллаж захирамж, албан даалгаврын хэрэгжилтэд хяналт хийж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар заавар зөвлөгөө өглөө.  Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.