Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Ухань хотод байсан Монгол Улсын иргэд эх орондоо ирлээ

Шинэ төрлийн коронавирусийн голомт болох БНХАУ-ын Ухань хотод сурч байгаа Монголын 32 оюутан эх орондоо ирлээ. Тус ажлыг гүйцэтгэхээр "МИАТ" төрийн өмчит хувьцаат компанийн тусгай үүргийн онгоц өчигдө

Ухань хотод байсан Монгол Улсын иргэд эх орондоо ирлээ
Шинэ төрлийн коронавирусийн голомт болох БНХАУ-ын Ухань хотод сурч байгаа Монголын 32 оюутан эх орондоо ирлээ. Тус ажлыг гүйцэтгэхээр "МИАТ" төрийн өмчит хувьцаат компанийн тусгай үүргийн онгоц өчигдөр \/2020.1.31\/ 23.30 минутын орчимд Улаанбаатараас хөөрсөн. Онгоцыг "МИАТ" компанийн нисгэгч Н.Баатарцогт даргалж байгаа бөгөөд ХӨСҮТ-ийн баг хамт явж буй юм байна. ХӨСҮТ-өөс тус багийнхан хэзээ ирэхийг лавлахад “Онгоц дөнгөж сая газардлаа. Тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Оюутнуудыг ирэнгүйт нь холбогдох арга хэмжээг авч хяналтдаа байлгана” гэлээ. БНХАУ-д тархаад байгаа шинэ коронавирусийн голомт болох Үхань хотод хөл хорионд орсон 32 монгол оюутныг эх оронд нь шилжүүл албан ёсны хүсэлтийг Хятадын Гадаад хэргийн яаманд хүргүүлсэн. БНХАУ-ын тал Монголын Засгийн газрын хүсэлтийг хүлээж авснаа өчигдөр мэдэгдэж, оюутнуудыг эх оронд нь авчрах боломжтой болсон билээ. Монгол Улстай адил Ухань хотод сурч буй оюутнуудаа эх орондоо авчрах хүсэлтийг БНХАУ-ын талд 10 гаруй орон ирүүлсэн билээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.