Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Өнөөдөр Ухань дахь монгол оюутнуудаа татаж авна

БНХАУ-ын Ухань хотод байгаа 31 оюутнаа эх оронд нь тээвэрлэж авч ирэх Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг Хятадын тал зөвшөөрлөө. Иймд шинэ коронавирусын дэгдэлтийн голомтын бүс болох Ухань хотод то

Өнөөдөр Ухань дахь монгол оюутнуудаа татаж авна
БНХАУ-ын Ухань хотод байгаа 31 оюутнаа эх оронд нь тээвэрлэж авч ирэх Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг Хятадын тал зөвшөөрлөө. Иймд шинэ коронавирусын дэгдэлтийн голомтын бүс болох Ухань хотод тогтоосон онцгой дэглэмийн хүрээнд тээвэрлэх ажлыг зохион байгуулж, амжилттай хэрэгжүүлэх талаар бэлтгэл ажил хийгдэж байна. БНХАУ-ын эрүүл мэнд болон агаарын тээврийн холбогдох байгууллагууд, Ухань хотын гадаад харилцааны газартай Монголд Улсын Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээлэл солилцож, хамтран ажиллаж байна.  Ухань хотод нийт 33 Монгол оюутан байгаагийн 31 нь эх орондоо ирэх хүсэлтээ бичгээр гаргаж, хоёр нь тус хотод үлдэхээ мэдэгдээд байгаа юм. Энэхүү ажиллагаанд зарцуулагдах 53 мянган ам.долларын санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар Улсын Онцгой комиссооос шийдвэрлэсэн билээ. Түүнчлэн оюутнуудыг эх оронд нь авчирсны дараах тусгаарлан байршуулж хянах ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар Улсын Онцгой комиссын дэд ажлын хэсгээс төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэх юм.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.