Монгол, Беларусь хоёр орны зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана
Монгол, Беларусь хоёр орны зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана
-Беларусийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Монгол Улсад нийлүүлэх талаар санал солилцлоо- Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Бүгд Найрамдах Беларусь Улсын Тээвэр, харилцаа холбооны сайд Алексей Николаевич Авраменкогийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын хоёр дахь өдөр Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Беларусь улсын Аж үйлдвэрийн сайд, Монгол-Беларусийн Засгийн газар хоорондын комиссын Беларусийн талын дарга П.В.Утюпинтэй уулзаж, Монгол Улсад Беларусийн аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүнийг нийлүүлэх олон талт боломжийн талаар санал солилцлоо. Тухайлбал, Беларусийн МАЗ, Белаз, Минскийн тракторын үйлдвэр зэрэг үйлдвэрлэгчид нь ачаа тээвэр, зорчигч тээвэр, уул уурхай, хөдөө аж ахуй, барилгын зориулалттай бүх төрлийн тээврийн хэрэгслийг үйлдвэрлэдэг. Тиймээс Монгол Улсын нөхцөлд нийцсэн бүх төрлийн ачааны машин, тусгай зориулалтын техник, автобус нийлүүлэх, мөн хоёр улсын хооронд байгуулсан экспортын зээлийн хүрээнд санхүүжилтийг шийдвэрлэх боломжтойг онцлон ярилцав. -Авто замын тусгай зориулалтын техник худалдан авахаар ярилцлаа- Сайд Б.Энх-Амгалан 2015 оноос хойш яригдаж буй Беларусийн МАЗ компанид үйлдвэрлэсэн тусгай машин болон  авто зам цэвэрлэх, услах, элс болон тусгай бодис цацах зориулалттай машиныг тус бүр 21 ширхгийг худалдан авах төслийн хэрэгжилтийн талаар ярилцаж, Монголын авто замын засвар арчлалтыг сайжруулахад уг техникийн хэрэгцээ шаардлага их байгааг дуулгаад санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж ажиллахаа илэрхийллээ. -Беларусь Улс Монголд ачааны вагон угсрах үйлдвэр байгуулах саналыг дэмжив- Монгол Улсад уул уурхайд түшиглэсэн төмөр замын төслүүд эрчимтэй хэрэгжиж байгаатай холбоотойгоор уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт нэмэгдэхийн хэрээр ачааны вагоны парк нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгааг юуны өмнө онцолсон. Энэ хүрээнд Беларусийн Могилевын вагоны үйлдвэртэй хамтран Монгол Улсад ачааны вагон угсрах үйлдвэр байгуулах боломжийг судалж, эдийн засгийн үр өгөөжийн тооцооллын үндсэн дээр хамтын ажиллагааг эхлүүлэх саналтай байгааг илэрхийлэв. Харин Беларусь Улсын талаас дээрх саналуудыг дэмжиж, бүх талаар хамтран ажиллах боломжтойг онцолсны зэрэгцээ санхүүжилтийг шийдвэрлэхэд Беларусийн Хөгжлийн банкны экспортыг дэмжих зээлийн үйлчилгээг авч ашиглах боломжтойг дуулгав. Учир нь хоёр улсын хооронд байгуулсан 50 сая еврогийн зээлийн шугамын хүрээнд шийдэх боломж байгаа талаар ярилцлаа. -Нийтийн тээврийн салбарт хамтран ажиллахаа илэрхийллээ- Беларусь Улсын Аж үйлдвэрийн сайд П.В.Утюпин хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааны хүрээнд тээврийн салбарын хамтын ажиллагааг холбогдох баримт бичиг, ажлын төлөвлөгөөнд тусгайлан оруулбал бодит ажил хэрэг болгож хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтойг тэмдэглээд энэ жил Минск хотноо болох ээлжит хуралдаанд дээрх асуудлуудыг нарийвчлан оруулж хэлэлцүүлэхийг санал болгов. Мөн МАЗ компанийн авто замын техникийг Монголд нийлүүлэхтэй холбогдуулан уг техникийн ашиглалтад шаардлагатай хайрга болон битум эмульсийн үйлдвэрлэлийг зохион байгуулах, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх асуудлуудын талаар хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар тохиролцов. Түүнчлэн Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусны парк шинэчлэлд зориулж МАЗ үйлдвэрийн автобусыг захиалагчийн техникийн шаардлагын дагуу үйлдвэрлэн нийлүүлэх, түүний дотор байгаль орчинд ээлтэй хийн болон цахилгаан хөдөлгүүрт автобусыг нийлүүлэх сонирхолтой байгаагаа танилцуулж, хоёр улсын зам, тээврийн салбарын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангийн энэ удаагийн айлчлалыг Монгол, Беларусь хоёр орны зам тээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан уулзалт боллоо хэмээн хоёр тал тэмдэглэв. Эх сурвалж: ЗТХЯ
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа