Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

МИАТ коронавирусийн дэгдэлттэй холбогдуулан зарим нислэгээ цуцалжээ

МИАТ ТӨХК коронавирусийн дэгдэлттэй холбогдуулан БНХАУ-ын Бээжин болон Хонконгийн чиглэлийн зарим нислэгээ цуцалсан байна. Монголын иргэний агаарын тээвэр компани урд хөршийн Бээжин хотын чиглэлд хоё

МИАТ коронавирусийн дэгдэлттэй холбогдуулан зарим нислэгээ цуцалжээ
МИАТ ТӨХК коронавирусийн дэгдэлттэй холбогдуулан БНХАУ-ын Бээжин болон Хонконгийн чиглэлийн зарим нислэгээ цуцалсан байна. Монголын иргэний агаарын тээвэр компани урд хөршийн Бээжин хотын чиглэлд хоёрдугаар сард нийт 10 нислэг, Хонконгийн чиглэлд 2, 3 дугаар сард нийт 8 нислэг цуцалсан бөгөөд бусад нислэг нь хэвийн үргэлжлэх юм байна. Тодруулбал, Бээжин хот руу хийгдэх байсан хоёрдугаар сарын 3, 5, 7, 9, 11, 12, 14, 17, 19, 29-ний өдрийн ОМ223\224, Хонконг руу нисэх нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 14-ны өдрийн ОМ297\298 болон мөн сарын 3, 24, гуравдугаар сарын 2, 9, 16, 23-ны ОМ2971\2972 аялал цуцлагджээ. Түүнчлэн нислэг цуцлагдсантай холбогдуулан 24 цагийн турш зохицуулалт хийж ажиллаж байгаа аж.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.