Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Увс аймагт 3.9 магнитудын газар хөдөлжээ

Увс аймагт 3.9 магнитудын газар хөдлөлт болжээ. Тодруулбал, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Ховд багийн Таван бэлчир гэдэг газарт сумын төвөөс зүүн урд зүгт 16 км-т,өчигдөр \/2020.01.29\/ 09:15 цагт 3

Увс аймагт 3.9 магнитудын газар хөдөлжээ
Увс аймагт 3.9 магнитудын газар хөдлөлт болжээ. Тодруулбал, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Ховд багийн Таван бэлчир гэдэг газарт сумын төвөөс зүүн урд зүгт 16 км-т,  өчигдөр \/2020.01.29\/ 09:15 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус багийн Засаг даргаас тодруулахад сумын төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна. Мөн Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн Хар-Ус гэдэг газарт  тус багийн Улаан-Үзүүр гэдэг газраас Булган сумын чиглэлд Булган голын мөсөн дээгүүр 35 настай эрэгтэй Г нь Ландкрузер 80 загварын суудлын автомашинаар гурван зорчигчтой зорчиж яваад голын мөсөнд цөмөрсөн тухай дуудлагыг энэ сарын 29-ний өдрийн 23:38 цагт хүлээн авчээ. Энэ дагуу тус аймгийн Гал түймэр унтраах 38 дугаар ангийн таван аврагч, ар гэрийн зургаан иргэн, нийт 11 хүн, гурван автомашинтай 10 км замыг туулан 37 минут ажиллаж автомашиныг татан гаргажээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.