Шенгений визийн мэдүүлэгт орсон өөрчлөлтүүд
Шенгений визийн мэдүүлэгт орсон өөрчлөлтүүд
2020 оны хоёрдугаар сарын 2-ны өдрөөс шинэчлэгдсэн Шенгений визийн кодекс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Шенгений богино хугацааны виз мэдүүлэхэд дор дурдсан өөрчлөлтүүд орсон болохыг уламжилж байна. Үүнд: - Шенгений визийн маягтад хэсэгчилсэн өөрчлөлтүүд орсон бөгөөд шинэ маягтыг (DOCX, 49 KB) татаж авна уу - Шенгений визийн хураамж 60 евро байснаас 80 евро болж нэмэгдсэн болно. 6-12 насны хүүхдийн визийн хураамж 35 евро байснаас 40 евро болж харин 0-6 насны хүүхэд болон Европын холбооны иргэний гэр бүлийн гишүүд визийн хураамжаас чөлөөлөгдөж байгаа нөхцөл нь хэвээр үлдэж байгаа болно. Виз мэдүүлгийн төвийн үйлчилгээний хураамжид өөрчлөлт ороогүй болно. - Виз мэдүүлгийн өргөдлийг зорчихоор төлөвлөсөн өдрөөс 6 сар хүртэлх хугацааны өмнө мэдүүлэх боломжтой болж байгаа болно. (Визийн кодексийг шинэчлэн найруулаагүй байхад 3 сар хүртэлх хугацааны өмнө мэдүүлэх боломжтой байсан) Мөн зорчихоор төлөвлөсөн өдрөөс хамгийн багадаа 15 хоногийн өмнө виз мэдүүлнэ. Хэрэв дээрх хугацаанд мэдүүлээгүй тохиолдолд Элчин сайдын яамны консулын хэлтэс визийн өргөдлийг хүлээн авахаас татгалзах эрхтэй болно!!! - 2020 оны 2-р сарын 2-ны өдрөөс эхлэн Монгол Улсад богино хугацааны шенгений визийн мэдүүлгийг зөвхөн Улаанбаатар хот дахь Виз мэдүүлгийн төвөөр дамжуулан хүлээн авна. Европын Холбооны иргэний гэр бүлийн гишүүн Улаанбаатар хот дахь БНЧУ-ын ЭСЯ-нд  хандаж виз мэдүүлэх эрх нь хэвээр үлдэж байгаа болно. Мөн дипломат\/албан паспорт эзэмшигчид,  төрийн\/албан айлчлалын төлөөлөгчид болон хүмүүнлэгийн шалтгааны улмаас нэн яаралтай зорчих гэж буй виз мэдүүлэгчид урьдчилан ЭСЯ-ны Консулын хэлтэстэй утсаар холбогдсоноор хүндэтгэн үзэх шалтгааныг үндэслэн хүлээн авах боломжтой болно. Шенгений визийн асуудлаар бусад ЕХ-ны  улсыг төлөөлөн виз мэдүүлгийн өргөдлийг хүлээн авч ажиллахад БНЧУ болон ЕХ-ны холбогдох улстай байгуулсан засгийн газар хоорондын хоёр талын хэлэлцээрийг мөрдөнө. - Виз мэдүүлгийн шийдвэрийг 15 хоногийн хугацаанд олгох нь хэвээр үлдэж байгаа боловч шинэчилсэн найруулгаар шийдвэрлэх явцыг нэг удаа хамгийн дээд тал нь 45 хоног хүртэлх хугацаанд сунгах боломжтой болж байна. - Олон удаагийн нэвтрэх эрхтэй\/мулть виз олгох нөхцөл шинэчлэгдэн 1 жилийн хугацаатай олон удаагийн нэвтрэх эрхтэй визийг 2 жилийн хугацаанд 1 удаагийн нэвтрэх эрхтэй визээр хууль дүрмийн дагуу 3 удаа зорчсон виз мэдүүлэгчид олгох боломжтой, 2 жилийн хугацаатай олон удаагийн нэвтрэх эрхтэй визийг 2 жилийн хугацаанд 1 жилийн олон удаагийн визийг хууль, дүрмийн дагуу ашигласан виз мэдүүлэгчид олгох боломжтой, 5 жилийн хугацаатай олон удаагийн нэвтрэх эрхтэй визийг сүүлийн 2 жилийн хугацаанд 2 жилийн олон удаагийн визийг хууль, дүрмийн дагуу ашигласан тохиолдолд олгох боломжтой болж байна. - Европын холбооны иргэдийн гэр бүлийн гишүүдийн визийн үйл явцыг хөнгөвчлөх нөхцөл шинэчлэгдсэн болно. БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Б.ЗОРИГТБАЯР: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө
Д.Донгоодаваа: Энэ оны хөрөнгө оруулалт маш их үр ашигтай, цаг үеэ мэдэрсэн ажил боллоо
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Тусгай шалгалт зохион байгууллаа
Зарим орон нутгийн өмчит газрын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
Орхон аймагт “Оксфордын 1000 ном уншлагын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Эрдэнэт хотын авто болон явган замын гэрлийг шинэчиллээ
Нийгмийн хөгжлийн хороо өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа