Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Өмнөд Солонгост коронавирусийн халдвар хүний тоо нэгээр нэмэгдлээ

БНСУ-д коронавирусийн халдвар авсан иргэн нэгээр нэмэгдэж дөрөв болжээ. Тэрбээр 55 настай БНСУ-н иргэн бөгөөд энэ сарын 20-нд Хятадын Ухань хотоос эх орондоо очжээ. Ийн маргааш нь ханиад хүрсэн хэмээн

Өмнөд Солонгост коронавирусийн халдвар хүний тоо нэгээр нэмэгдлээ
БНСУ-д коронавирусийн халдвар авсан иргэн нэгээр нэмэгдэж дөрөв болжээ. Тэрбээр 55 настай БНСУ-н иргэн бөгөөд энэ сарын 20-нд Хятадын Ухань хотоос эх орондоо очжээ. Ийн маргааш нь ханиад хүрсэн хэмээн эмнэлэгт шинжилгээ өгсөн байна. Улмаар 25-ны өдөр 38 хэмээс дээш халуурч, биеийн байдал нь муудсан аж. Түүнийг тэр даруй Пунданы Сөүл эмнэлэгт тусгаарлаад байсан бөгөөд өнөөдөр өглөө коронавирусийн халдвар авсан болохыг нь албан ёсоор мэдээллээ. Одоогоор түүнтэй нэг онгоцонд зорчсон иргэд, онгоцны үйлчлэгч нарыг яаралтай шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна. Тэрбээр энэ сарын 20-ний өдөр Кимпо нисэх онгоцны буудлаар орж ирсэн аж.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.