Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Коронавирусийн халдвар нь шинж тэмдэг илрэхээс өмнө буюу нууц үе дээрээ хурдацтай тархдаг

Коронавирусийн халдвар нь шинж тэмдэг илрэхээс өмнө буюу нууц үе дээрээ хурдацтай тархдаг тул сонор сэрэмжтэй байхыг Хятадын эрүүл мэндийн яамнаас анхааруулжээ.Xinhua агентлаг: Сүүлийн 24 цагийн байдл

Коронавирусийн халдвар нь шинж тэмдэг илрэхээс өмнө буюу нууц үе дээрээ хурдацтай тархдаг
Коронавирусийн халдвар нь шинж тэмдэг илрэхээс өмнө буюу нууц үе дээрээ хурдацтай тархдаг тул сонор сэрэмжтэй байхыг Хятадын эрүүл мэндийн яамнаас анхааруулжээ.Xinhua агентлаг: Сүүлийн 24 цагийн байдлаар 769 өвчтөн шинээр бүртгэгдэж, 3.806 сэжигтэй тохиолдол илэрсэн бөгөөд Хубэй аймагт 24 хүн нас барсан талаар Хятадын эрүүл мэндийн яам мэдэгджээ.Өнгөрсөн ням гарагийн байдлаар нийт 80 хүн нас барж, 51 хүнийг эмчилсэн байна. Мөн Хятадын эрх баригчид хурдацтай тархаж буй вирусийн халдвартай тэмцэхээр цагаан сарын амралтыг хоёрдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ.Дэлхий дахинд: Одоогийн байдлаар Хятадын эх газраас гадна 13 улсад 40 хүн Коронавирусийн халдварыг авсан байна.ХонгКонгийн төрийн өмчит сувгийн мэдээлж буйгаар Коронавирусийн 8 тохиолдол илэрсэн тул сургууль болон цэцэрлэгийн үйл ажиллагааг хоёрдугаар сарын 17-ныг хүртэл хаалаа.Хилийн чанадад Тайланд (7), БНСУ (3), АНУ-д (3), Вьетнамд (2), Малайзад (3), Сингапурт (4), Непалд (1), Францад (3), Австралид (4) хүн Коронавирусийн илэрсэн байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.