Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Иргэний шилжилт хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс түр зогсооно

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр батлагдаж, мөн оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулий

Иргэний шилжилт хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс түр зогсооно
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр батлагдаж, мөн оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс, ... эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан. Иймд иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг дуустал түр зогсоох болсныг мэдэгдье. Улсын бүртгэлийн ерөнхий газар
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.