Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Өвөлжилт хүндэрсэн аймгуудад тусламж хүргэнэ

Өвөлжилт хүндрэх эрсдэл үүссэнтэй холбоотойгоор хүмүүнлэгийн тусламжийн байгууллагууд зарим арга хэмжээ авч хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгээс зудын эрсдэл өндөртэй а

Өвөлжилт хүндэрсэн аймгуудад тусламж хүргэнэ
Өвөлжилт хүндрэх эрсдэл үүссэнтэй холбоотойгоор хүмүүнлэгийн тусламжийн байгууллагууд зарим арга хэмжээ авч хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгээс зудын эрсдэл өндөртэй аймаг, сумдын нэн эмзэг бүлгийн 1000 малчин өрхөд бэлэн мөнгө, малчдад нэн шаардлагатай малын эм бэлдмэлүүдийг олгох тусламжийн ажлыг эхлүүлжээ. Харин НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас эрт арга хэмжээний тусламжийг эмзэг бүлгийн 500 малчин өрхөд үзүүлэхээр болсон байна. НҮБ-ын Хүүхдийн сан өнгөрсөн оны 12 дугаар сард өвөлжилт хүндэрсэн Завхан аймгийн дөрвөн сумын хүүхдүүдэд мөнгөн тусламж олгож байсан бол цаашид тус аймгийн 23 суманд хүүхдийн мөнгөнд нэмэлт санхүүжилт олгохоор болсныг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.