Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулга “Gucci” компанийн захирал Марко Биззаритай уулзав

Швейцарын Холбооны Улсын Давос хотод болж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр дэлхийн хувцас, загварын тэргүүлэх “Gucci” компанийн

Ерөнхийлөгч Х.Баттулга “Gucci” компанийн захирал Марко Биззаритай уулзав
Швейцарын Холбооны Улсын Давос хотод болж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр дэлхийн хувцас, загварын тэргүүлэх “Gucci” компанийн захирал Марко Биззаритай уулзлаа.Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Дархан хотод хэрэгжиж буй арьс, шир боловсруулах үйлдвэрийн төслийг танилцуулж, “Gucci” брэндийн арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ Монголын боловсруулсан арьсыг ашиглах боломжтой эсэх асуудлаар ярилцсан юм. Ноён Марко Биззари Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авч, Монгол Улс руу өөрийн багийг илгээж, арьс шир боловсруулах үйлдвэрийн төсөлтэй танилцан судалгааны ажил эхлүүлэхээ илэрхийлэв.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.