Г.Хандаа: Эсгүүрчин хүнд нүдний, гарын, ухааны ур гэж бий
Г.Хандаа: Эсгүүрчин хүнд нүдний, гарын, ухааны ур гэж бий
Хилчид Хандаа эгчид хэмжээгээ өгч оёулах дуртай. Учир нь хэмжээ алдана гэж байдаггүй. Биед яг тааруулж эсгэж өгдөг болохоор бүгд л дуртай. Оёдлын үйлдвэрийн анхны эсгүүрчин гэгдэх туршлагатай эгчтэйгээ илүү дотно танилцсан юм. -Та хэд дэх жилдээ ажиллаж байна вэ? -1992 онд оёдлын үйлдвэр нэг мастер, дөрвөн оёдолчин, нэг эсгүүрчинтэйгээр байгуулагдах үед нь орж байлаа. Ингээд 28 дахь жилдээ хилчдийнхээ хувцсыг эсгэж сууна даа. -Ямар хувь зохиол хилчидтэй холбосон бэ? -Эгч нь “Бөртэ”-д 1972-1992 он хүртэл ажиллаж байлаа. Надтай хамт ажиллаж байсан Сугар гээд мастер “Хилийн цэрэг оёдлын үйлдвэр шинээр байгуулж байгаа. Чи ирж ажиллаач” гэж гуйсан юм. Би 20 жил “Бөртэ”-д ажиллачихаад нэг л өдөр орхиод гарах хэцүү байсан ч хүнийг шинэ ажил эхлэх гэж байхад нь тусалья гээд гарсан. Том үйлдвэрт ажиллаж байгаад анх ирэхэд амаргүй санагдсан. Гэхдээ цаг хугацаа хурдан өнгөрөх юм. -Тэгэхээр та байдал ямар болсон бодит нөхцлийг хамгийн сайн мэдэх хүн байх нь? -Өмнөх үетэй харьцуулашгүй. Хүн хүч, тоног төхөөрөмж, байр сууцны тухайд үнэхээр сайхан болсон. Үе үеийн дарга нар үйлдвэрийг сайжруулахад маш их анхаарсан. -Эсгүүр хийх хэцүү юу? -Хариуцлагатай ажил. Буруу эсгэх юм бол оёдол дагаад буруу болно. Тиймээс маш сайн бодож тооцоолж байж даавуугаа эсгэх шаардлагатай. Тэгэхгүй бол үнэтэй даавууг эвдчихнэ шүү дээ. Даавуун дээр гараар зурна гэдэг амаргүй. Ийм эсгүүрчид манайд, “Бөртэ”-д л байна. Энэ бол ур чадвар шүү. Эсгүүрчдэд ухааны ур, нүдний ур, гарын ур гэж байдаг. Түүнээс хэн дуртай нь эсгүүр хийчихдэггүй. -Та мэргэжлийн хэддүгээр зэрэгтэй вэ? -Тавдугаар зэрэгтэй. Мэргэжлийн зэрэг тулчихсан. -Та хичнээн шавьтай вэ? -Зөндөө бий. Гэхдээ орчин үед оёдлын үйлдвэр, цех олон болсон учир хүмүүс эсгүүрийн технологийг сурч авчихаад гараад явчих юм. Бүгд л хувиараа оёдлын цех ажиллуулж байна. Одоо надтай хамт ажиллаж байгаа хоёр охин миний шавь. Би энэ хоёртоо их найдлага тавьж байгаа. -Өдөрт хэдэн китель эсгэх үү? -Хүний бие янз бүр. Хэмжээгээ аваад эсгэхэд 10-г гаргачихна. Цэргийн хувцас нарийн болохоор малгай, китель, өмд, юбкаг 1 мм-ийн хэмжээ алдахгүй л эсгэх учиртай. -Өөрийнхөө хувцсыг эсгээд оёчих уу? -Залуудаа л өөртөө дээл, плаж оёдог байлаа. Одоо бол бусдад оёхоос өөртөө оёно гэж байхгүй юм даа. -40 гаруй жил эсгүүр хийжээ. Хэдэн мянган метр даавуу эсгэсэн гэх тооцоо байдаг уу? -Ёстой хэлж мэдэхгүй юм. Хэрвээ тооцож үзсэн бол өдийд тоогоо алдчихсан яваа. -Хилийн 0288 дугаар ангийг зарим хилчид танаар төсөөлдөг? -Бүгд л Хандаа эгчээ гээд хүрээд ирэхэд сайхан байдаг. Анх сонсогч байхад нь, сургууль төгсөхөд нь, дарга болоход нь, тэтгэвэртээ гарахад нь хувцсыг нь эсгэж өгсөн хилчид олон байдаг. ХХЕГ-ын дарга, ХЦ-ийн штабын даргын хувцсыг гэхэд би саарал шинель өмсдөг байхад нь л эсгэж өгч байсан. Өнөөдөр ийм мундаг дарга нар болох үед нь дахин хувцсыг нь хэмжээ аваад эсгэж байхад үнэхээр сайхан санагдаж байна. -Таны баримталдаг зарчим? -Би дарга, цэрэг гэж ялгахгүйг л хичээдэг. Хэмжээ өгөхөөр ирсэн хэнийг ч ялгалгүй сайхан таарсан хувцас хийгээд өгөхийг бодно. Шавь нартаа ч үүнийг байнга захидаг. -Та хүүхдүүддээ мэргэжлээ өвлүүлсэн үү? -Эгч нь хүү, охин хоёртой. Хүү ШУТИС-ийг төгссөн. Охин МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Ээжийнхээ мэргэжлийг өвлөөгүй ээ. -Өдөржин эсгүүрийн том ширээний ард зогсоогоороо ажиллахад хэцүү байх? -Би сурчихсан болоод тэр үү ядрах нь гайгүй. Анх эсгүүрчнээр ажиллаж байхад оройд хөл хавдчихаад гутал ордоггүй байсан. Эгч нь тэтгэвэртээ суухаар дарга нартаа саналаа өгчихсөн байгаа. Эсгүүр хийхэд нүд муу, гар хөл салгалдаг болчихвол хэцүү. Тиймээс гайгүй дээрээ энэ ажлаа орхих бодолтой байна. Хэд хэдэн даргын үед тэтгэвэртээ гарахаар хүсэлт өгсөн. Хойшлуулсаар байгаад өдийг хүрчихлээ. \/инээв\/   -Хүнд хувцас урлана гэдэг буян гэж ярьдаг? -Тэгэлгүй яахав. Эх орныхоо торгон хилийг манаж зогсоо тэнгэрлэг хилчдийнхээ хувцсыг урлана гэдэг сайхан. Ийм гэгээн зам мөртэй ажил хийдэг болохоор эгчийнх нь ажил үйлс бүтэмжтэй явдаг гэж боддог. Эх орон хамгийн шилдэг хөвгүүдээрээ хилээ мануулдаг. Тийм хийморьтой хилчдийн хувцсыг урлаж байгаа би яаж муу байх билээ. Хүн сэтгэлдээ хиргүй тунгалаг явахад ажил, амьдрал нь дагаад дэвжин дээшилдэг жамтай. Би энэ олон жил ажиллахдаа хэн нэгэнтэй ам мурийж, хар буруу санаж явсангүй. Тийм ч учраас хүн бүр Хандаа эгчээ гээд надад сайн байдаг болов уу. -Таныг өөр оёдлын үйлдвэрүүд ирж ажиллаач гэж санал тавьж байв уу? -Тавилгүй яахав. “Бөртэ” хүртэл буцаад ирээч гэж гуйсан. Гэхдээ тэнд ажиллаж байгаа эсгүүрчид миний найзууд. Тийм байхад нэг хүнийг ажилгүй болгоод би очвол сэтгэлд сэвтэй. Тэгээд ч эгч нь сэтгэл зүрхээрээ хилчин болсон. Эх сурвалж:ХХЕГ
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Б.ЗОРИГТБАЯР: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө
Д.Донгоодаваа: Энэ оны хөрөнгө оруулалт маш их үр ашигтай, цаг үеэ мэдэрсэн ажил боллоо
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Тусгай шалгалт зохион байгууллаа
Зарим орон нутгийн өмчит газрын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
Орхон аймагт “Оксфордын 1000 ном уншлагын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Эрдэнэт хотын авто болон явган замын гэрлийг шинэчиллээ
Нийгмийн хөгжлийн хороо өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа