Шударга байдлын үнэлгээгээр хэн тэргүүлэв
Шударга байдлын үнэлгээгээр хэн тэргүүлэв
Авлигатай тэмцэх газраас жил бүр судлан гаргадаг төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээний 2019 оны дүнг зарлалаа. Төрийн 62 байгууллагаас үйлчилгээ авсан 7400 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл болон үйлчилгээ хүргэсэн 1360 албан хаагч, 795 шинжээчийн үнэлгээнд үндэслэн 2019 оны шударга байдлын үнэлгээг тооцон гаргав. Энэ оны шударга байдлын үнэлгээгээр судалгаанд хамрагдсан 62 байгууллагын дундаж үнэлгээ 74.1 гарч өмнөх оны түвшингээс 5.4 пунктээр өссөн байна. Ийнхүү өсөхөд төрөөс үйлчилгээ авсан иргэдийн өгсөн үнэлгээ 8.4 пунктээр, төрийн албан хаагчдын өгсөн үнэлгээ 4.0 пунктээр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Байгууллага бүрээр авч үзвэл Соёл, урлагийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Онцгой байдлын ерөнхий газар, Оюуны өмчийн газар, Завхан аймгийн ЗДТГ хамгийн өндөр буюу 83.7-81.1-ийн хооронд оноо авчээ. Харин Гаалийн ерөнхий газар, Биеийн тамир, спортын газар, Үндэсний хөгжлийн газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Ховд аймгийн ЗДТГ хамгийн бага буюу 64.8-66.7 оноо авсан байна. Бага оноо авсан байгууллагуудын хувьд мэдээллийн ил тод, хариуцлагатай байдал хангалтгүй, авлигыг хянах дотоод хяналтын механизм, удирдлагын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл сул байгаа нь нийтлэг байна. Шударга байдлын үнэлгээ нь өмнөх оныхоос буурсан зарим байгууллагын хувьд буурсан шалтгаан, нөлөөллийг авч үзвэл: Үндэсний хөгжлийн газар (65.7)-ын хувьд байгууллага дахь авлигын эсрэг тогтолцоо, мэдээлэгчийг хамгаалах, авлигыг хянах дотоод хяналтын механизм, төсвийн зарцуулалтын хяналт, удирдлагын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл тааруухан байна. Гадаад харилцааны яам (76.7) харьцангуй өндөр оноотой ч өмнөх оныхоос буурсан байна. Тус яамны хувьд иргэдийн үнэлгээгээр үйл ажиллагаа, хүний нөөцийн мэдээллийн ил тод байдал, албан хаагчдын хариуцлагатай байдлын үнэлгээ өмнөх оноос буурсан дүнтэй гарчээ. Гаалийн ерөнхий газар (64.8)-ын хувьд тухайн газрын албан хаагчдын үнэлгээ өссөн хэдий ч иргэд болон шинжээчдийн үнэлгээ буурсан байна. Иргэдийн үзэж байгаагаар төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээлэл ил тод байдал, албан хаагчдын хариуцлагатай байдал, тухайн байгууллага дахь авлигын талаарх төсөөллийн үнэлгээ буурсан бол шинжээчдийн үзэж байгаагаар тухайн байгууллага дахь авлигыг хянах механизм, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр үр дүнтэй ажиллаж байгаа эсэх болон авлигатай тэмцэх чиглэлээр удирдлагын хүсэл эрмэлзлийн үнэлгээ өмнөх оныхоос буурсан нь нөлөөлжээ. Иргэний нисэхийн ерөнхий газар (66.0)-ын хувьд шинжээчдийн үнэлгээгээр тус байгууллага дахь авлигын талаарх төсөөлөл, авлигын хянах механизм, удирдлагын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлийн үзүүлэлтүүд өмнөх оноос буурсан байна. Хаана авлига их байна вэ? Судалгаанд оролцогч 9555 хүнээс “Монгол Улсад авлига хамгийн их тархсан институц”-ийг асуухад судалгаанд оролцогчдын 53.3 хувь “шүүх”, 48.0 хувь нь “гаалийн байгууллага”, 44.6 хувь нь “мэргэжлийн хяналтын байгууллага” гэж хариулжээ.  Монгол Улсад авлига их тархсан институцийн талаарх төсөөлөл Шударга байдлын үнэлгээний судалгааг АТГ-аас нэгдсэн удирдамжаар хангаж ажилласан бөгөөд мэдээлэл цуглуулалт, тооцооллыг судалгаа зөвлөх үйлчилгээний “Эм Эм Си Жи” ХХК гүйцэтгэсэн байна.  Судалгааны дэлгэрэнгүй тайланг ЭНД ДАРЖ үзнэ үү.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа