Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Хөдөлгөөний бэрхшээлтэй хоёр иргэнийг камерын оператораар олон нийтийн цагдаагийн сул орон тоонд ажиллуулж байна

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газар телехяналтын камерын ашиглалт, хяналтыг дээшлүүлж, гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлтийг сайжруулах зорилгоор англи хэл, компьютерын мэдлэгтэй, хөдөлгөөний бэрхшээлт

Хөдөлгөөний бэрхшээлтэй хоёр иргэнийг камерын оператораар олон нийтийн цагдаагийн сул орон тоонд ажиллуулж байна
Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газар телехяналтын камерын ашиглалт, хяналтыг дээшлүүлж, гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлтийг сайжруулах зорилгоор англи хэл, компьютерын мэдлэгтэй, хөдөлгөөний бэрхшээлтэй хоёр иргэнийг камерын оператораар олон нийтийн цагдаагийн сул орон тоонд ажиллуулж байна. Ингэснээр Монгол Улсын Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 111 дүгээр тогтоол, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахаас гадна хяналтын камерын ашиглалт болон илрүүлсэн хэрэг, зөрчлийн тоо өсчээ. Тодруулбал, Хяналтын камераар 242 зөрчил илрүүлэн хэв журам, замын цагдаагийн эргүүл, постуудад зарлан мэдээлж, зөрчил гаргасан 191 иргэдэд 2.635.000 төгрөгийн торгууль оногдуулан, 51 зөрчлийг газар дээр нь засуулан сануулж, иргэдээс ирүүлсэн 13 хүсэлтийн дагуу камерын бичлэг шүүж, дөрвөн тээврийн хэрэгслийн дугаарыг илрүүлэн, гээгдүүлсэн хоёр гар утас, эд зүйлсийг олж өгснөөс гадна хоёр гэмт хэргийг камерын тусламжтай илрүүлжээ. Үүнээс гадна тус Цагдаагийн газар цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас зарласан сул орон тооны сонгон шалгаруулалтад тэнцэж, Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуульд суралцан амжилттай төгсөж нөөцөд бүртгэгдсэн иргэдийг олон нийтийн цагдаагаар ажиллуулж байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.