Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Оторчид сайхан өвөлжиж байна

Өмнөговь аймгийн хэмжээнд Дундговь, Өвөрхангай, Баянхонгор аймгаас хил залгаа сумдын 135 өрхийн 118,3 мянган толгой мал отор нүүдлээр орж ирсэн. Дундговь аймгаас 75 өрхийн 71536 толгой мал, Өвөрхангай

Оторчид сайхан өвөлжиж байна
Өмнөговь аймгийн хэмжээнд Дундговь, Өвөрхангай, Баянхонгор аймгаас хил залгаа сумдын 135 өрхийн 118,3 мянган толгой мал отор нүүдлээр орж ирсэн. Дундговь аймгаас 75 өрхийн 71536 толгой мал, Өвөрхангай аймгаас 41 өрхийн 38301 толгой мал, Баянхонгор аймгаас 19 өрхийн 8420 мал орж ирсэн өвөлжиж байна.  Өмнөговь, Дундговь, Өвөрхангай аймгийн удирдлагууд холбогдох албаны хүмүүс уулзалт хийлээ. Цогтцэций сумын Билгэх багийн нутагт Дундговь, Өвөрхангай аймгаас 45 өрхийн 36,9 мян толгой мал орж ирсэн өвөлжиж байна, энэ асуудлаар орон нутгийн малчдын эрх ашгийг хөндөхгүйгээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2003 оны тогтоолоор батлагдсан сум дундын отрын бүс болох Далангийн зоо, Нураач, Төлгийн тал, Бунхант зэрэг газарт отроор орж ирсэн өрх айлыг оруулах асуудлаар хэлэлцлээ. Отроор орж ирсэн малчдын усан хангамжийг шийдвэрлэх асуудлаар Засгийн газрын 419 дүгээр тогтоолд заасан дагуу хүсэлтийг ХХААХҮ-ийн сайдад уламжилсан. Отроор орж ирсэн малчид отроор сайхан өвөлжиж байгаа, орон нутаг, сум, багийн удирдлага, малчдад баярлаж байгаагаа илэрхийлж байлаа. Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.