Цахимд цуурахад учир бий...
Цахимд цуурахад учир бий...
ЖДҮДСан шударга бус зохицуулалтаар тараагдсан  болохыг анх олны анхааралд өртүүлж чадсан залуус бол “Бид уучлахгүй” хөдөлгөөнийхөн. Залуусын тэмцэл амжилттай болсон тул тэд нийгэмд шүгэл үлээгчийн дүрээр харагдаж байгаа. Харин шүгэл үлээгчид дараагийн ажиллагаандаа орсон нь сайн хэрэг ч асуудалд хөнгөн хуумгай хандаж байгааг Хууль  зүй, дотоод хэргийн яаманд гаргасан үйлдлээс нь харж болохоор ажээ.Асуудал ингэж эхлэв: ХЗДХЯ шинэ байранд орсонтой холбоотойгоор 51.6 болон 626 гаруй сая төгрөгөөр тавилга авсан гэх мэдээллийг “Бид уучлахгүй” хөдөлгөөнийхөн анхлан гаргав. Энэ нь түүхэндээ байгаагүй агуу тансаглал мэт харагдаж байгаа ч мэдээллийг нягтлахад асуудал арай өөрөөр эргэв. Өөрөөр хэлбэл албан эх сурвалжаас, тэнцвэртэй мэдээлэл тайлбар аваагүй асуудлыг “сэвсэн” болох нь анзаарагдаж байгаа юм.Хардах эрх: Хардах эрхийнхээ хүрээнд хэмээн иргэн Б.Мөнхцэлмэг тайлбар хийж байгаа харагдав. Гэтэл Монгол улсын ямар ч хуулинд хардах эрх гэсэн үг байхгүй. Харин таамаглал дэвшүүлэх нь хувь хүний хэрэг.Дураараа аашлав: ХЗДХЯ бол төрийн тусгай хамгаалалттай газар. Ийм газарт лайв хийх буюу бичлэг хийх нь өөрөө дүрэм журмын дагуу зөвшөөрөл авч хийгдэх ёстой ажил. Гэтэл зөвшөөрөл авалгүйгээр асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандаж байгааг харж болно.Албан эх сурвалж буюу тэнцвэртэй мэдээлэл: ХЗДХЯ-ныхан үнэхээр 51.6 сая болон 600 гаруй сая төгрөгөөр тавилга авсан нь үнэн. Үүнийгээ ч  Шилэн дансандаа мэдээлсэн бөгөөд үүнд нь Төрийн сан болон Сангийн яам хууль, эрх зүйн актын дагуу “хяналт тавиад” явсан. Хэрвээ энэхүү ажиллагаа хууль бус бөгөөд нотой байсан бол дээрх үнийн дүнгээр тавилга авахгүй.  Авуулахгүй байх “эрх” нь ч Төрийн сан болон Сангийн яам ТӨБЗГ-т бий. Өөрөөр хэлбэл Шилэн дансанд 5 000 000 болон түүнээс дээш үнийн дүнтэй мөнгөн гүйлгээг байршуулдаг. Уг мэдээллийг байршуулсан. Энэ бол олон нийтэд нээлттэй мэдээлэл.Тавилга нийлүүлэх ажиллагаа нь тендерийн хуулийн дагуу хийгдсэн болохыг төрийн байгууллагын нээлттэй мэдээллээс харж болохоор байна. Энэ ч бас нээлттэй мэдээлэл.Нэгэнт хуулийн дагуу хийгдсэн тендер нь нотой бол ТӨБЗГ болон Сангийн яам хөдлөхгүй байх эрхтэй. Тэд асуудлыг эрх зүйн актын хүрээнд хийжээ. Учир нь дээрх төрийн байгууллагууд сохор зоос, ширхэг хадаасыг хүртэл бүртгэж байх ёстой. Үүнийхээ хүрээнд их үнийн дүнтэй байх тусам анхаарал хандуулсан байгаа юм.Асуудлын гол нь 51.6 сая болон 626 сая төгрөгөөр тавилга авсан гэх задаргааг мэдэхгүйгээсээ болж таамаг дэвшүүлэн асуудлыг “улс төржүүлсэн” байх юм. Өөрөөр хэлбэл дээрх үнийн дүнгээр ХЗДХЯ доторх бүх ширээ сандал, хувилагч зэргийг авсан байна. Учир нь ХЗДХЯ-ны сандал ширээг 2006 оноос хойш огт солиогүй бөгөөд ийнхүү шинэ байранд орохтой зэрэгцэн шинэчилсэн байна. Харин ХЗДХЯ-ны хуучин тавилгуудыг харьяа нэгж, агентлагуудад тараан өгсөн бөгөөд үүнд нь ТӨБЗГ хяналт тавин ажилласан байна.Дүгнэлтийн оронд: ХЗДХЯ нь 108 жилийн түүхтэй Монголын анхны яам. Дандаа түрээсийн байранд байсан тэд өнгөрсөн жилийн сүүлээр шинэ байранд орсон.  Хуучин тавилгуудаа бүгдийг нь өөрийн харьяа агентлагууддаа өгөөд өөрсдөө шинэ байрныхаа бүх тавилгыг дээрх хэлсэн үнийн дүнд багтаасан. Үүний тулд хууль, эрх зүйн актын хүрээнд хийгдсэн юм билээ. Хүн таамаг дэвшүүлж болно. Гэхдээ таамаг дэвшүүлэн, хардаж байгаа бол түүнийгээ АТГ-т хандан шалгуулах эрхтэй. Гэтэл ингэж шалгуулалгүйгээр асуудлыг хэт нэг талаас сэвж байгаа нь нийгэмд өдөөн хатгалга, цаашлаад эмх замбараагүй байдлыг үүсгэх эрсдэлтэй. Мэргэжлийн сэтгүүлч бол асуудалд тал бүрийн тэнцвэртэй мэдээллийг хүргэх байв. Харин нийгэмд эзэлсэн байр сууриа энэ мэт хөнгөн хуумгай байдлаар ийнхүү ашиглаж байгаа нь сонгууль дөхсөнтэй холбоотой мэт таагүй харагдуулав.Хүн мэдээлэл хайх болон хүлээн авах эрхтэй. Мэдээлэл хайх эрхээ эдэлж байгаа бол асуудлыг нарийвчлан шалгаад, улмаар сэжигтэй санагдсан зүйлсийг  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Үндэсний аудитын газар, АТГ-д хандаад нийгэмд мэдээлэл түгээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагын үйл ажиллагаанд ийнхүү хөндлөнгөөс саад учруулж болохгүй. Эс бөгөөс болзошгүй эрсдэлийг Б.Мөнхцэлмэг ганцаараа хариуцаж чадахгүй гэдгийг ухаарч, аливаад ул суурьтай хандах хэрэгтэйг МАШ НӨХӨРСГӨӨР сануулж байна. Т.Энхриймаа
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Д.Нармандах: Байгууллага дээрээ хэрэгжүүлсэн ажил маань сайн жишиг болж, нийгмийн бодлогын салбарт төсөл болон хэрэгжиж эхэллээ
Д.МӨНХСҮЛД: Цахилгаан эрчим хүчний шинэчлэлийн ажлын 80 хувийг энэ онд нугаллаа
Ерөнхий шалгалтад 55 иргэн оролцсоноос 30 нь тэнцлээ
Г.Эрдэнэбулган:Олон жил тасралтгүй хөгжүүлж, улсын хэмжээнд жишиг болгосон олон ажил нийгмийн салбарт бий
"Ширээт" дэд станцын өргөтгөлийг 2026 оны төсөвт тусгана
Засгийн газар Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ баталлаа
ЗГ: Газар тариалангийн ургац буурсан ч эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Б.ЗОРИГТБАЯР: Инженерийн шугам сүлжээ нь хүртээмжтэй, эрчим хүч нь найдвартай байж л хот хөгжинө
Д.Донгоодаваа: Энэ оны хөрөнгө оруулалт маш их үр ашигтай, цаг үеэ мэдэрсэн ажил боллоо
Орхон аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхэллээ
Орхон аймгийн эмэгтэй төлөөлөгчид тойрогтоо хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж байна
Тусгай шалгалт зохион байгууллаа
Зарим орон нутгийн өмчит газрын үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулж байна
Итгэл даах төлөөлөгч -Ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
Орхон аймгийн төрийн байгууллагууд улсын үзлэгт 93.7%-ийн үнэлгээ авлаа
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ
Орхон аймагт “Оксфордын 1000 ном уншлагын хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ
Эрдэнэт хотын авто болон явган замын гэрлийг шинэчиллээ
Нийгмийн хөгжлийн хороо өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа