Малчид өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх, зам гаргах асуудлыг шийдвэрлэхийг хүслээ
Малчид өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх, зам гаргах асуудлыг шийдвэрлэхийг хүслээ
Өвөлжилт хүндэрсэн Завхан аймгийн Тэс, Баянтэс,Тосонцэнгэл суманд ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Саулегаар ахлуулсан Мал аж ахуй салбарын өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах ажлын хэсэг ажиллаж, аймгийн онцгой комиссыг шуурхай хуралдуулаа.   Завхан аймаг 2019 оны эцэст 3849.9 мян.толгой мал тоолуулсан. Тус аймагт 13.5 мянган өрх байгаагаас 9120 малчин өрх, 4471 мал бүхий өрх байна. Тус аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, Отгон,  сумдын 199 өрхийн  288 хүн, 87.1 мянган толгой мал хөрш зэргэлдээ Архангай, Баянхонгор, Хөвсгөл аймгуудын 10 сумын нутагт  отроор өвөлжиж байгаа юм. Багахайрханы  аймаг дундын отрын бүс нутагт 129006 мал сүрэг өвөлжиж байна. Одоогийн байдлаар тус аймгийн 9 сум цагаан зудын байдалтай, 5 сум зудархуу гэсэн нөхцөл байдалтай байна.  Тодруулбал Тэс, Баянтэс, Тосонцэнгэл, Асгат, Баянхайрхан, Нөмрөг, Түдэвтэй,  Их-Уул, Тэлмэн суманд өвөлжилт хүндэрчээ. Зарим суманд мал бэлчээрлэх боломжгүй болж, Тэс, Тэлмэн сумын зарим малчидтай холбоо харилцаа тасарсан, Төөнөтийн даваа хаагдсан байдалтай байгаа юм. Мөн зарим газруудад мал бэлчээрлэх боломжгүй болж өвс тэжээлийн дутагдалд орсон, бага настай малын хорогдол гарч, малын хөл халцрах, омруутах, хамуурах, ширэхтэх өвчлөл гарсан, төрийн үйлчилгээг үзүүлдэг сумуудын Эрүүл мэнд,Онцгой байдлын алба, ЗДТГ-ын автомашинуудад эвдрэл гэмтэл гарч, шатахууны зарцуулалт 2 дахин нэмэгдсэн, Баянхайрхан сумын Минж, Төөнт багт мал хамуурсан тохиолдол илэрсэн байна. Аймаг сумаас зам болон бэлчээр гаргах ажлыг зохион байгуулж, 800 км талбайд далпуу татжээ.  Одоогийн байдлаар Тэс, Баянтэс суманд зам гаргасан бол  цаашид Асгат Баянхайрхан суманд үргэлжлэх юм. Эхний ээлжид аймаг орон нутгаас 11-р сард  сумын, 12-р сард аймгаас малчдад өвс тэжээлийн нөөцийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр малчны хотонд хүргэх ажлыг зохион байгуулжээ. Ингэхдээ дундажаар 1 боодол өвсийг  4000 төгрөгөөр,  1 шуудай тэжээлийг  7000 төгрөгөөр нийлүүлжээ. Завхан аймгийн төсвөөс өвс тэжээлийн үнийн зөрүү, малчны хотонд хүргэх тээврийн зардал, зам даваа гаргах, хүн хүчний зардалд нийтдээ  125 сая төгрөгийг шийдвэрлэн зарцуулжээ. Өвөлжилт хүндэрсэн Завхан аймагт эхний ээлжид  740  тонн өвс, 745 тонн тэжээл шаардлагатай байгааг Аймгийн Засаг дарга Д.Батсайхан хэлж байсан юм. Энэ өвс тэжээлийг малчдад хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх, хүн эмнэлгийн түргэн тусламжийн машины асуудлыг шийдвэрлэх, үлийн цагаан оготнотой тэмцэх, худаг ус гаргах зардлыг шийдвэрлэх саналыг ажлын хэсгийн гишүүдэд уламжилав.       ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле худаг гаргах, үлийн цагаан огтонотой тэмцэхэд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэнэ гэдгийг хэлж байсан юм. Тэрбээр  Баянхайрхан Баянтэс сумын хамуутай малд үзлэг хийж тодорхой арга хэмжээ авах, малын эм био бэлдмэлийг хувиарлалтын дагуу авч малчдад хүргэх, өвөлжилт хүндэрсэн суманд  машины дугуй, эм бэлдмэлийн төсвийг аймаг шийдвэрлэх, отроор явж байгааг малчдад хүрч ажиллах зохицуулалт хийх, хэрэгцээтэй байгаа өвс тэжээлийн тооцоог үндэслэл судалгаатай гаргаж албан бичгээр ирүүлэх үүрэг чиглэлийг өгсөн юм. Завхан аймгийн Онцгой комиссын саналыг Улсын онцгой комисст танилцуулан, шийдвэрлүүлнэ гэдгийг онцлов.  ХХААХҮЯ, ОБЕГ-ын Мал аж ахуй салбарын өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр танилцах ажлын хэсэг Завхан аймагт ажиллах үеэрээ Тэс сумын малчин Д.Ганбаатар, Баянтэс сумын малчин Б.Должин нартай уулзаж, тэдний саналыг сонссон юм. Малчид өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх, зам гаргах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа