Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Байнгын хороодын хуралдаан болно

УИХ-ын Байнгын хороодын өнөөдрийн \/2020.01.21\/ хуралдаанытов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна. 1. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:Хэ

Байнгын хороодын хуралдаан болно
УИХ-ын Байнгын хороодын өнөөдрийн \/2020.01.21\/ хуралдааны  тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна. 1. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:Хэлэлцэх асуудал: Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд \/Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 9 гишүүн 2019.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг\/; Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд \/Засгийн газар 2019.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг\/; Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд \/Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх\/; Бусад. 2. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: Хэлэлцэх асуудал: Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл \/Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 13 гишүүн 2016.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг\/. 3. Ёс зүйн дэд хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:Хэлэлцэх асуудал: Бусад.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.