Байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан болов
Байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан болов
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хурлаар газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн  2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, 2020 оны төлөвлөгөөг хэлэлцлээ. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл нь 2020 онд  эрхзүйн орчинг сайжруулах,  гамшгаас урьдчилан сэргийлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх, үйл ажиллагааг сурталчлах, иргэд олон нийтийг дадлагажуулах зэрэг дөрвөн чиглэлд нийт 40 ажлыг хийхээр төлөвлөсөн байна.  Хуралдаанаар улсын барилга байгууламжийн паспоржуулалтын явц, цаашид хийх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.  Энэхүү ажлын хүрээнд 2000 оноос хойш баригдсан нийт 1413 барилгаас 619 орон сууцыг паспортжуулаад байна. 2016 онд Барилгын тухай хууль шинэчлэгдэж барилгын салбарт мөрдөж буй дүрэм, журмууд өөрчлөгдөж Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 78 дугаар тушаалаар “Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгох, паспортжуулах журам”-ыг шинээр баталсан. Журамд барилга, байгууламжийн чанар, газар хөдлөлтөд тэсвэрлэх байдлыг шалгаж, паспортжуулах зардал, санхүүжилтийг өмчлөгч өөрөө хариуцахаар тусгасан боловч өөрийн хөрөнгөөр паспортжуулах хүсэлт ирүүлсэн, иргэн аж ахуйн нэгж байхгүй байна гэлээ. Мөн Онцгой байдлын ерөнхий газраас Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран 2017-2019 онд  хэрэгжүүлсэн “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн талаар танилцуулсан юм. Төслийн хүрээнд гамшгаас хамгаалах төлөвлөлтийг боловсронгуй болгох, газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг үнэлэх, гамшгийн үед байгууллага хоорондын хамтын ажиллагаа, үүрэг, оролцоог хангах, мэдээллийн санг бүрдүүлэх чиглэлээр 8 заавар, дүрэм журам  боловсруулж,  11 байгууллагатай санамж бичгийг байгуулсан байна. Мөн Монгол Улс анх удаа гамшгаас хамгаалах “Цагаан ном”-ыг Монгол-Англи хэл дээр гаргаж олны хүртээл болгосон.  Төслийн хүрээнд барилга, байгууламжийн газар хөдлөлтийн тэсвэржилтийг хэмжих 5 нэр төрлийн 5 багц багаж, тоног төхөөрөмж, газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрэх тоног төхөөрөмжийг суурилуулаад байгаа юм. Өнгөрсөн онд Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийт 45,757 газар хөдлөлт болсон байна. Магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүнд мэдрэгдэм хүчтэй газар хөдлөлт 66 удаа болсноос 20 газар хөдлөлт нь ард иргэдэд мэдрэгджээ. Хуралдааны төгсгөлд Шадар сайд Ө.Энхтүвшин, зөвлөлийн гишүүдэд үүрэг чиглэл өглөө. Үүнд: -Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах, аймаг, нийслэл дэх харьяа байгууллагуудад зохих заавар, зөвлөмж, мэдээллээр хангаж ажиллах, -Монгол Улсын засгийн газрын 2018 оны н\/206 дугаар тогтоолд тусгагдсан барилга байгууламжийн  буулгаж шинээр барих ажлын явцыг салбар бүрээр гаргуулах, төлөвлөгдсөн хугацаанд хэрэгжүүлэх талаар хөрөнгийн асуудлыг шийдвэрлэн 2021 оны улсын төсөвт тусгах арга хэмжээг авах,  -“Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоо” эрдэм шинжилгээ, судалгааны ажлын уралдааныг 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 4 сарын хугацаантай зарлаж, эрдэмтэн, судлаачдыг идэвхтэй оролцуулахыг үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа