Э.Эмү-Үжин охины эмчилгээний зардалд ААН, иргэд хандив өргөлөө
Э.Эмү-Үжин охин нь төрөлхийн зүрхний гажиг, цооролт гэх оноштой бөгөөд одоогоор эцэг эхийн хамтаар БНХАУ-д хагалгаанд орох гэж байгаа юм. Хагалгааны зардал нь 100 сая болох тул Эрдэнэтийн сайхан сэтгэлт ард түмнийхээ дунд Э.Эмү-Үжин охинд амьдрал хайрлая! “Бяцхан зүрх” аян эхлүүлж, төрийн байгууллага, томоохон ААН-үүдэд хандан уриалсан. Аянд ЗДТГ, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, хэлтэс агентлагууд, ААН, иргэд нэгдэн сэтгэлийн гараа сунгаж, бяцхан охин, түүний гэр бүлд тусламжийн гараа сунгасан юм.
Тухайлбал Орхон аймгийн волейболын холбоо “Бяцхан зүрх” аянд нэгдэж, хандивын тоглолт зохион байгууллаа. Тоглолтын ашгийг 100% Э.Эмү-Үжин охины хагалгааны зардалд хандивлахаа мэдэгдсэн юм. Тус тоглолтод эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 баг өрсөлдөж, шигшээ тоглолтыг энэ сарын 19-нд буюу Ням гаригт Хангарьд спорт клубт зохион байгуулсан.
Мөн энэ үеэр бусад ААН, иргэд охиныг эрүүл саруул, аав ээжийнхээ энгэрт эрхлэхийг ерөөгөөд, далайд дусал нэмэр-сэтгэлийн өглөгийг баг хамт олон, найз нөхөд, гэр бүлээ төлөөлөн Э.Эмү-Үжин охины өвөөд гардуулсан юм.



















0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.