Төрийн болон хувийн өмчийн сургууль, цэцэрлэгүүд Хотын соёл мэдээллийн цагтай болно
Төрийн болон хувийн өмчийн сургууль, цэцэрлэгүүд Хотын соёл мэдээллийн цагтай болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан төрийн болон хувийн өмчийн сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай уулзах арга хэмжээ  энэ сарын 17-ны өдөр Соёлын төв өргөөнд боллоо. Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан,  Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын дарга Р.Батрагчаа, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлстийн дарга М.Эрдэнэжаргал, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох нарын албаны хүмүүс оролцлоо.  Тус уулзалтад 400 гаруй сургууль, цэцэрлэгийн 1000 орчим удирдах ажилтнууд хамрагдлаа. Уулзалт арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг бид боловсруулж Монгол Улсын Засгийн газарт өргөн барихаар бэлтгэлээ. Мөн Нийслэлийн Засаг Даргын Зөвлөлийн хурлаар Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хэтийн зорилтыг дэвшүүлж, хөгжлийн стратеги төлөвлөгөөнд тусгахдаа хүн төвтэй хот болох, цаашлаад хүндээ хөрөнгө оруулалт хийж, асуудлуудыг шийдвэрлэхийг зорьж ажиллаж байна. Боловсролын салбарт 2017 онд 18.4 тэрбум төгрөг, 2018 онд 23.9 тэрбум төгрөг, 2019 онд 51.7 тэрбум төгрөг, 2020 онд 192 тэрбум, төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Нийслэлд Сургууль цэцэрлэгийн хамрагдалт 74.6 хувьтай байна. Өнөөдрийн байдлаар Нийслэлд гурван ээлжээр хичээллэдэг сургууль байхгүй болсон. Төр засаг, нийслэлээс сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг шинээр барих, нэмэгдүүлэх ажлыг шат дараатайг хэрэгжүүлсээр байх болно. Гэхдээ бид нэг зүйлийг анхаарах ёстой. Энэ бол хүүхэд багачуудын соёл, хүмүүжлийн ажил юм. Багш, сурган хүмүүжүүлэгчид та бүхэн хүүхдүүдэд мэдлэг чадвар олгохын зэрэгцээ тэдэнд соёл хүмүүжил, сахилга хариуцлагыг төлөвшүүлэх  асуудал хамгийн чухал байна.  Хотын даргын хувьд олон газраар явж байхад явсан газар бүхэнд ажлын хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатай болсон байна. Бидэнд хөрөнгө мөнгө дутагдалтай байна гэхээсээ илүүтэй ёсзүй, ажлын хариуцлага хяналтыг бий болгох шаардлагатай байна” хэмээлээ. Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Нийслэлийн засаг даргын захирамжийг танилцуулж, захирамжийн хүрээнд бүрэн дунд сургуулиудад хэрэгжих "Хотын соёл" мэдээллийн цагийн агуулгыг боловсролын салбарын байгууллагын удирдлагуудад танилцууллаа.  Үүний дараагаар сургууль, цэцэрлэгийн удирдлагуудын зүгээс Хотын даргад хандан асуулт асууж, санал сэтгэгдлээ илэрхийллээ. Тухайлбал,  “Тольт” сургуулийн захирал Д.Жаргалсайхан: “Шинэ оны анхны уулзалтаа боловсролын салбарынхантай хийж байгаад баяртай байна. Хотын дарга тавьсан илтгэлдээ хариуцлага ёс зүйн асуудлыг хөндлөө. Хүүхдийн сургалт хүмүүжлийг хамтатгаж соёлтой боловсролтой хүн бэлтгэх ёстой гэсэн хотын даргын гаргасан санаачилгатай санал нэг байна. Мөн Хотын соёл мэдээллийн цагийг сургууль болгон боломж нөхцөл, бодлого үзэл баримтлалдаа нийцүүлээд зохион байгуулах хэрэгтэй. Хүүхэд бүр багаасаа сурч төлөвшиж байж соёлтой боловсролтой Монгол улсаа авч явах иргэн болно. Тиймээс Хотын даргын санаачилгыг сурган хүмүүжүүлэгч хүний хувьд бүрэн дэмжиж байна” гэв.  СХД-ийн 117 дугаар цэцэрлэгийн эрхлэгч П.Амаржаргал: "Хотын соёлыг бий болгоход хүүхдийг багаас нь сургуулийн өмнөх наснаас нь анхаарч зөв монгол хүн болгоно. Цэцэрлэгийн багш ажилчид хүүхдийн  зөв хүмүүжлийн суурийг тавихад хандлагааа өөрчилөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл соёлжих хэрэгтэй гэж хэлмээр байна. Монгол улс зах зээлийн нийгэмд шилжих үед дан ганц боловсролыг хэтэрхий их анхаарч хүмүүжлийг орхигдуулсан тал байдаг.Тиймээс цаг хугацаа алдахгүй хүүхдийг хүмүүжүүлэх ажлыг эхлүүлж байгаад Хотын дарга санаачилж эхлүүлж байгаад талархалтай байна" гэв. Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудаас Хотын даргад хандан хүүхдийн үдийн цай чанар, стандартын шаардлагад нийцэхгүй байгаа тухай, цэцэрлэгийн хүнс хариуцдаг байгуулагын үйл ажиллагаа учир дутагдалтай байгаа тухай, сургуулийн орчмын тохижилтын ажлыг сайжруулах, багш ажилчдын цалин хангамжийн аргачлалыг оновчтой болгох зэрэг асуултуудыг заалнаас асууж, мөн бичгээр 50 гаруй асуулт ирүүлсэн байна. Хотын дарга С.Амарсайхан багш, удирдах ажилтнуудын тавьсан асуултуудыг холбогдох газар уламжлан шийдвэрлэх тухайгаа хэлсний зэрэгцээ "Сурагчдын үдийн цайтай холбоотой гомдол  бидэнд ирж байгаа. Хүүхдийн үдийн цай бол зарим хүмүүсийн харж байгаа бизнес биш. Үдийн хоолноос хэн ч ашиг хонжоо хайх ёсгүй. Хамгийн сайн чанартай хоол, цайг бид хүүхдүүдээ өгч чаддаггүй юмаа гэхэд тэдэндээ ядаж, эрүүл аюулгүй, цэвэр орчинд бэлтгэгдсэн, нас биений онцлогт тохирсон илчлэг, амин дэмтэй бүтээгдэхүүнийг хэрэглүүлэх тал дээр анхаарах ёстой. 2020 оны 1 сараас хүүхдийн үдийн цайны  болон цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг Засгийн газраас  50 хувиар нэмэгдүүлсэн байгаа. Гэхдээ энэ нь бүрэн хангалттай зардал биш гэдгийг ойлгож байна. Нэмэгдэж байгаа зардлыг  хүүхдийн эрүүл мэндэд тустай амин дэм, тэжээллэг чанарт хүрэхүйц хоол хүнсний бүтээгдэхүүн авалгүйгэр хэн нэгэн даргын халаасанд орж болохгүй гэдэг хатуу байр суурьтай байгаа" гэлээ. 
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа