Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

Хөвсгөл аймагт голын мөс цөмөрч олон тооны мал живжээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” голын мөс цөмөрч олон тооны бог мал живжээ. Тодруулбал, тус сумын Урандөш багийн “Хүрэн шугуй” гэдэг газарт Цөм сүргийн үржлийн төвий

Хөвсгөл аймагт голын мөс цөмөрч олон тооны мал живжээ
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” голын мөс цөмөрч олон тооны бог мал живжээ. Тодруулбал, тус сумын Урандөш багийн “Хүрэн шугуй” гэдэг газарт Цөм сүргийн үржлийн төвийн малчин В “Дэлгэрмөрөн” голоор өнгөрөгч бямба гарагт буюу нэгдүгээр сарын 11-ний өдрийн 18:00 цагийн орчим 100 орчим бог мал тууж явахад голын мөс цөмөрч мал осолджээ. Уг ослын дуудлагыг өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдрийн 10:30 цагт Онцгой байдлын газарт өгсөн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газар, Цөм сүргийн үржлийн төвийн гээд нийт 22 хүн 7 цаг гаруй хугацаанд ажиллаж, голоос 24 хонь, 57 ямааны \/81 бог малын\/ сэг зэмийг гаргаж, булж устгажээ. zarig.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.