Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
Нийгэм

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр мэдээлэл хийнэ

- Өнөөдөр буюу 2020оны нэгдүгээр сарын 14-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна – “HOLIDAY INN” ЗОЧИД БУУДАЛ 09:00 цагт:Барилга, байгууламжийн суурь болсон барилг

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр мэдээлэл хийнэ
- Өнөөдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна – “HOLIDAY INN” ЗОЧИД БУУДАЛ 09:00 цагт: Барилга, байгууламжийн суурь болсон барилгын зураг төслийн экспертүүд чуулна. Уг экспертүүдийн чуулга уулзалтаар барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх үйл ажиллагааны өнөөгийн байдал, барилга байгууламжийн зураг төсөлд тавигдах эрүүл ахуйн нөхцөл шаардлага, анхаарах асуудал зэрэг зураг төсөл тойрсон асуудлаар хэлэлцэж шийдэл гаргана. Утас: 91119757,  88311212 БАГШИЙН ХӨГЖЛИЙН ОРДОН, ХҮИС 09:00 цагт: 10 дахь жилдээ ажиллаж байгаа багш нарын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт энэ сарын 17-ныг хүртэл явагдана. Газар зүй, мэдээллийн технологи, бага ангийн хоёр дахь ээлжийн сургалтад нийслэл болон хөдөө орон нутгийн багш нар хамрагдаж байна. Утас: 86061497 “ПУМА ИМПЕРИАЛ” ЗОЧИД БУУДАЛ 11:00 цагт: МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр эрүүгийн хууль, сэтгүүлчдийг тагнаж чагнасан зэрэг асуудлаар албан ёсны мэдээлэл хийнэ. Утас: 90109907, 99736725
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.