Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудал зогсжээ
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудал зогсжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оныг угтан нийт ард түмэндээ хандан үг хэлэхдээ ҮАБЗ-ийн  гишүүд тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх асуудал дээр санал нэгдэн шийдвэр гаргасан гэж мэдэгдсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар ҮАБЗ-ийн гишүүн Ерөнхий сайд, УИХ-ын даргын  хэн хэн нь албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. ХНХ-ын  сайд С.Чинзоригийн мэдэгдэж буйгаар уг асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөө маргаашгүй захирамж гаргах аж. Тэтгэврийн зээлийг тэглэх мөнгөний эх үүсвэрээ Салхитын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар шийдвэрлэнэ гэж Ерөнхийлөгч мэдэгдсэн. Тодруулбал, Салхитын ордыг барьцаалж бонд босгож мөнгө олох тухай яригдаж буй аж. Энэ оноос эхлээд 2024 он хүртэлх хугацаанд 14.4 тэрбум ам.долларын өр төлбөр төлөхдөө, өрийг өрөөр санхүүжүүлэх гарцтай байгаа манай улсын тухайд дахиад нэг БОНД-ын асуудал ямар ч байсан яригдаж эхэллээ.  Төв банкны ерөнхийлөгч тэтгэврийн зээл нэмж олгохгүй байх үүргийг арилжааны банкуудад өгөөд байна.  Тэтгэврийн зээлийг тэглэх асуудал ийнхүү яригдаж эхэлсэнтэй холбоотойгоор өчигдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хүлээлттэй байсан тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудал зогсжээ. НХХЯ-наас Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах гэрээг цуцлах асуудлыг банкууд руу хүргүүлсэн аж. Сануулахад, Ахмадуудын тэтгэврийн зээлийн дарамтыг бууруулах ажлын хүрээнд зургаан сарын хугацаатай тэтгэвэр барьцаалсан зээлийн хүү 15 хувь байсныг зээлийн хугацааг нэг жил, хүүг 12 хувь болгон 2018 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлсэн.    2019  оны нэгдүгээр сарын 16-наас эхлэн нэг жилийн хугацаатай тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 10 хувь болгон дахин бууруулсан. 24 сараас дээш хугацаатай тэтгэвэр барьцаалсан зээлийн хүү 18 хувь байгааг бууруулах хүсэлтийг ахмадууд байнга тавьдаг учраас ХНХЯ, арилжааны банкуудтай хамтран ажилласнаар  18 хувийн хүүтэй олгож байсан зээлийн хүүг 2019 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн 15.6 хувь болгон бууруулж, хугацааг 24 сар болгосныг салбарын сайд мэдээлж байсан. Түүнчлэн 2020 оны нэгдүгээр сараас зээлийн хүүг дахин 2.6 пунктээр бууруулж 13 хувь болгохоор арилжааны банкуудтай санал нэгдсэн.  12 сар хүртэлх хугацаатай зээлийн тухайд 10 хувийн хүүтэйгээр олгох ажлыг үргэлжлүүлнэ гэж байв. Мөн тэтгэврийн зээлийн хүүг үе шаттай бууруулснаар өнгөрсөн хугацаанд нийт 284 761 тэтгэвэр авагч 280.1 тэрбум төгрөгийн зээлийг бага хүүтэйгээр авч, 6.3 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдсөн гэсэн мэдээллийг өгч байв. Тэгвэл одоо тэтгэвэрийн зээлийг нэг удаа тэглэхтэй зэрэгцэн ахмад настай иргэдийн амьжиргааны эх үүсвэр болох  ТЭТГЭВЭР-ийг зээлийн барьцаанд тавьдаг асуудлыг эргэн харж, шийдвэрлэх, өөр бүтээгдэхүүнээр солих   арга зам эрэлхийлж байгаа гэж байна.   Статистик  дурдахад, Нийгмийн даатгалын сангаас улсын хэмжээнд 418  400 иргэн тэтгэвэр авч байна. Тэгвэл  2019 оны арваннэгдүгээр сарын байдлаар 233  034 иргэн 776 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй байгаа юм. Зээлийн бүтцийг харахад иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны аравдугаар сарын эцэст 12.2 их наяд төгрөг байсан. Тэгвэл үүний 6.5 хувь  нь  тэтгэврийн зээл байна. Нийт тэтгэврийн зээлийн 95 хувь нь Төрийн банк, Хаан банкаар олгогджээ. Эх сурвалж: zindaa.mn
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
ХАНДИВЫН ХӨРӨНГӨӨС 7.167 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ БАЙНА
ХАНДИВЛАГЧДЫН ЗААСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТИЙН 50 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ 50-ААС ДЭЭШ НАСНЫ, 20-30 ЖИЛ ЭРДЭНЭТЭД АЖИЛЛАЖ, АМЬДАРСАН ИРГЭДЭД ОЛГОХООР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХУВААРИЛЖЭЭ
Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авах тогтолцоо 2027 оноос хэрэгжинэ
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛОХОД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ
ЭРДЭНЭТИЙН УГТАХ ХААЛГА ЗУРАГ АВАХ ТАЛБАЙ, ЗОГСООЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
МИАТ ТӨХК нь Увс аймгийн Улаангом чиглэлд 2026 оны 6-р сарын 15, 18, 22-ны өдрүүдэд үйлдэх шууд нислэгийн хуваарийг танилцуулж байна
Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026"-ны шилдгүүдэд шагнал гардууллаа
МИАТ ТӨХК-ИЙНХАН ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ
“МИАТ” ТӨХК-ийн хамт олон 1240 миль зайд хамтдаа гүйлээ
ЗАМАА ЗАСЧИХВАЛ БУСАД НЬ ЯАХАВ, ТЭГСХИЙГЭЭД ЭЛБЭГ, ХАНГАЛУУН НААДАМЛАХ НЬ ТОДОРХОЙ...
Үе тэнгийн дээрэлхэлтийг 20-50% бууруулсан KiVa, Olweus  хөтөлбөрүүд
СЭЛБЭ ГОЛ СЭРГЭСЭН ҮҮ, ЭСВЭЛ ...
Хойд бүсийн хавдрын дэд төв анхны хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Хайрга гацсанаар зам гацав
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа